x

Итали улсад оршин суугаа иргэдийн АНХААРАЛД!

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр 3 дугаар сарын 3-ны өдрийн 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдварын 2502 тохиолдол бүртгэгдэж, 160 хүн бүрэн эдгэрч, 79 хүн нас бараад байна.

Коронавирусийн халдварын тархалт муж, хотуудад дараах байдалтай байна.

Үүнд:

Ломбарди - 1326, Эмилия Романя - 398, Венето - 297, Пиемонте - 59, Марке - 59, Кампания - 30, Лигурия - 19, Тоскана - 18, Фриуля Венеция Жулиа - 13, Лацио - 11, Умбрия - 8, Сициль - 5, Пулия - 6, Абруццо - 6, Тренто - 4, Молисе - 3, Болцано - 1, Калабрия - 1, Сардини - 1, Басиликата - 1.

Италийн Засгийн газраас улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаас гаргав.

Коронавирусын халдварын тархалт, эрсдлийн үнэлгээгээ хийж газарзүйн хувьд 3 бүсэд ангилж, тусгайлан арга хэмжээ авах тухай шийдвэр гаргаад байна. Үүнд:

1. Улаан бүс – Ломбарди мужийн Бертонико, Касалпустерленго, Кастелжерундо, Кастилионе Д’Адда, Кодонё, Фомбио, Малео, Сан Фиорано, Сомалия, Терранова дей Пассерини, Венето мужийн Во хот

Улаан бүсэд хамаарч буй хотод анхан шатны төрийн болон өдөр тутмын хэрэгцээтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанаас бусад бүх сургууль, олон нийтийн арга хэмжээ, нийтийн тээврийг зогсоон хот руу орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна.

2. Шар бүс – Ломбарди, Венето муж, Песаро, Урбино, Савона зэрэг хотууд
Шар бүсэд бүх шатны сургалтын байгууллага, кино театр, театр, спорт цогцолбор зэрэг иргэд олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоосон. Харин бар, ресторанаар үйлчлүүлэгчдийн хооронд 1 метрээс ойргүй зайг хадгалах байдлаар үйл ажиллагаа явуулах, төрийн үйлчилгээний байгууллагуудыг багасгасан цагийн хуваариар ажиллуулахаар болов.

3. Италийн бусад муж, хотуудад бүх шатны сургалтын байгууллага, төрийн байгууллагад гар ариутгагч байршуулах, нийтийн тээвэрт ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, 2 дугаар сарын 14-ний өдрөөс хойш БНХАУ болон улаан бүсэд зорчсон иргэд өөрийн харьяалагдах анхан шатны эмнэлэгт дээрх бүсэд зорчсон тухайгаа мэдэгдэх, 3 дугаар сарын 15 хүртэл сургалтын байгууллагуудын танилцах аяллыг зогсоох шийдвэр гарав.

Итали Улсад коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж буйтай холбогдуулан бусад орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч байна. Үүнд:

1. Иргэний агаарын тээврийн нислэгийн хязгаарлалт:

Бүгд Найрамдах Турк Улсын Түркиш Эйрлайнс компани Италийн чиглэл дэх нислэгийг 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, АНУ-ын Делта компани Милан чиглэлийн нислэгийг 5 дугаар сарын 2 хүртэл, Американ Эйрлайнс компани Миланы чиглэлийн нислэгийг 4 дүгээр сарын 24 хүртэл, ХБНГУ-ын Луфтханса компани Италийн чиглэлийн нислэгүүдийн тоог цөөлөх, Израйлийн Эл Хал компани Италийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг тус тус гаргав.

2. Итали Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон иргэдийг хилээр нэвтрэхийг зогсоох шийдвэрийг дараах улс гаргаад байна.

Израйл, Йордан, Ливан, Саудын Араб, Бахрейн, Сальвадор, Маврикий, Туркменистан, Монгол, Ирак, Капе Верде, Ямайка, Тринидад, Антигуа, Кувейт, Мадагаскар, Ангол, Науру, Соломоны арлууд, Маршаллын арлууд, Сейшелийн арлууд болон Фижи Улс

3. Итали Улсад сүүлийн 14 хоногийн хугацаад зорчсон иргэдийг тусгаарлах шийдвэрийг дараах улс гаргав.

БНХАУ, Тайвань, Хонг Конг, Шри Ланка, Энэтхэг, Тайланд, Катар, Эритреа, Чад, Тажикстан, Казактсан, Киргиз, Кени, Замби, Вьетнам, Шинэ Зеланд, Панама, Гренада

4. АНУ, Франц, Испани, Грек, ОХУ, Хорват Улсын Засгийн газраас иргэдээ шаардлагагүй бол Итали Улсад зорчихгүй байхыг зөвлөөд байна. Түүнчлэн бусад улс Италиас ирж буй зорчигчдын халууныг хэмжих, шаардлагатай тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авч байна.

Итали Улсад оршин сууж буй Монгол иргэд эх орондоо зорчиход дамжин өнгөрдөг Бүгд Найрамдах Турк Улсын Туркиш Эйрлайнс компани Италийн чиглэлийн нислэгийг 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зогсоогоод байна. Харин ОХУ-ын Москва хотоор дамжих тохиолдолд Шереметьево буудлын F терминалд Итали Улсаас ирж буй зорчигчдын халууныг хэмжих арга хэмжээ авч байна. Хэрэв транзит танхимаас гарч, ОХУ-ын хилээр нэвтрэх тохиолдолд коронавирусын вирусын шинжилгээ авах бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дотор гарах тул Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цагаа тооцоолж, транзит танхимаас гарахгүй байх нь зүйтэй байна.

Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр Итали Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор хил нэвтрүүлэх бөгөөд орж ирсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлах арга хэмжээ авч, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулах болсон байна.

Түүнчлэн Итали Улсад оршин суух эрхийг сунгах явцад олгодог бичгээр (ricevuto) эх орондоо зорчих боломжтой хэдий ч буцаж ирэх үед дамжин нислэг хийж буй зарим орны нисэх буудалд Итали Улсад нэвтрэх эрх бүхий баримт бичиггүй гэсэн үндэслэлээр онгоцонд суулгахаас татгалзах тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд дамжин нислэг хийж буй улс дахь Италийн Элчин сайдын яам, консулын газарт хандан тус улсад нэвтрэх виз авах шаардлагатайг асуудал эрхэлсэн байгууллагаас (Questura) мэдээлэв. Иймд иргэд Та бүхэн оршин суух эрхийн сунгалт хийх үед эх орондоо зорчихтой холбоотой бичиг баримтын асуудалд сайтар анхаарна уу.

Коронавирусын халдварын тархалт Итали Улсад хурдацтай нэмэгдэж байгаа тул Итали Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд та бүхэн дээрх бүс нутгуудад зорчихгүй байх, олон нийтийн газраар явахаас аль болох зайлсхийх, онц шаардлагатай тохиолдолд гарын ариун цэврийг сайтар сахиж, ариутгагч хэрэглэх, ариутгаагүй гараар нүүрэндээ хүрэхгүй байх, дархлаа дэмжих амин дэмтэй хүнс хэрэглэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу. Хэдийгээр Итали, Франц, Швейцарь, АНУ зэрэг улсын холбогдох байгууллагаас амны хаалт хэрэглэх нь вирусын халдвараас сэргийлэх ач холбогдолгүй гэсэн мэдээллийг өгч буй хэдий ч Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд амны хаалт зүүх зөвлөмжийг өгч байгааг дагаж мөрдөнө үү.

Итали Улсад оршин сууж буй иргэдээ Хилийн чанадад оршин суугаа Монгол иргэдийн бүртгэлд хамрагдах ( https://citizen.gov.mn/ )-ыг уриалж байна.

Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886), Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудас болон http://monembrome.mn/ сайтаас зөвлөгөө, мэдээлэл авна уу.

http://monembrome.mn/index.php?moduls=101&id=166

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам 

Ром хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 0 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top