x

ХХААХҮЯ: Татвар төлөгчдийн мөнгөөр улаанбуудай худалдан авах тендер зарлаагүй

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооноос өчигдөр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд шаардлага хүргүүлсэн юм. 

Тэгвэл өнөөдөр ХХААХҮЯ-наас шаардлагын хариуг Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангиийн холбоонд хүргүүлжээ. 

Мэдэгдэл. 

"Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо” ТББ нь, 2020 оны гуравдугаар сарын 4-ний өдөр ХХААХҮ-ийн яамны тодорхой үйл ажиллагааг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, албан бичиг бүхий шаардлага ирүүлсэн нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй зохиомол мэдээлэл, илт худал гүтгэлэг байгааг албан ёсоор мэдэгдэж дараах няцаалтыг өгч байна.

Шаардлага 1. Стратегийн хүнс, МУ-ын хүнсний аюулгүй байдлын баталгаа болсон улаан буудайг тендер нэрээр гадаадаас өндөр үнэтэй худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг хууль бус ажиллагаа зогсоох:

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 6.7-д “Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох хүнсний нэр төрөл, тоо хэмжээг хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно”, 6.8-д “Хүнсний асуудал эрхэлсэн төрийн Захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно” гэж хуульчилсан байна.

Засгийн газар 2019 оны 329 дүгээр тогтоолоор баталсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмын дагуу ХХААХҮ-ийн яам стратегийн хүнсний экспорт, импортын нэр төрөл, тоо хэмжээг тогтоосон зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан экспортлогч, импортлогчдод олгож байна.

Сонгон шалгаруулалтад оролцож импортлох зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагад нийцсэн улаанбуудайг холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтан доор импортолдог журамтай. ХХААХҮЯам татвар төлөгчдийн мөнгөөр улаанбуудай худалдан авах тендер зарлаагүй болно.

Шаардлага 2. 2020 оны 3-р сарын 06-ны өдөр татвар төлөгчдийн 128 000 000 000 ( нэг зуун хорин найман тэрбум) төгрөгөөр зах зээлийн ханшнаас хэд дахин өндөр үнээр гадаадаас 160.000 тн Монгол Улсын чанар, стандартад нийцэхгүй улаан буудай худалдан авах СХЭИЗОСШ- 20200221 дугаартай хууль бус тендерийг хүчингүй болгох.

СХЭИЗОСШ- 20200221 дугаартай тендер гэдэг нь Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс тогтоосон тоо хэмжээг импортлогч аж ахуй нэгжүүдэд хуваарилах сонгон шалгаруулалт юм. Үүнд улсын төсвийн хөрөнгө болон татвар төлөгчдийн мөнгөөр улаанбуудай худалдаж авах, тэр тусмаа  санхүүжилтийн тоо хэмжээг тодорхойлон заагаагүй, 128 тэрбум гэж огт дурдагдаагүй болохыг ХХААХҮЯамны албан ёсны вэбсайтад тавигдсан мэдээллээс харж болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас шинэ коронавирусийн тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх төвшинд зарласан, вирусын тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөлөл ямар байхыг урьдчилан төсөөлөх боломжгүй байгааг харгалзан хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй байдлыг хангах, стратегийн нөөц бүрдүүлэх, ариутгагч бодис үйлдвэрлэх түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, гурилын үйлдвэрүүдийн санал хүсэлтийг үндэслэн Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 2020 онд нийтдээ 160 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай гэж шийдвэрлэсэн болно.  

ХХААХҮ-ийн яам “Мэдээллийн ил тод байдлын ба мэдээлэл авах эрхийн тухай хууль” болон бусад хууль, дүрэм, журмуудын дагуу салбарын бүхий л ажил үйлчилгээг иргэдэд яамны цахим хуудас, холбогдох мэдээллийн хэрэгслээр дамжуулан үнэн бодит мэдээллийг шуурхай хүргэж, ил тод байдлыг ханган ажиллаж байна. Бодит байдал ийм учраас илт худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тарааж, төрийн бодлого, салбар яамны үйл ажиллагааг мушгин гуйвуулж, ард иргэдийг төөрөгдүүлэн бухимдуулсан энэхүү хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах болно.

“...Тариаланчид бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно...” гэж мэдэгдэж байгаа нь коронавирусийн халдварын тархалтын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний аюулгүй байдлын нөөцийг бүрдүүлэх, хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр албан үүргээ хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн байгууллага, төрийн албан хаагчдад дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөхийг оролдсон  хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 42 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 43 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 25 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 58 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 12 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 15 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 21 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 23 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 25 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 26 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 27 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 46 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 48 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 54 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 3 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 42 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 33 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top