x

Эдийн засаг, санхүүгийн эрсдлээс сэргийлэхэд Монголбанктай хамтарч ажиллана

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад удирдлагуудтай уулзлаа.

Шинэ коронавирусийн эрсдэлтэй холбоотойгоор Монгол улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эдийн засагт сөрөг үзүүлэлтүүд мэдрэгдэж, тэр нь эдийн засагт нөлөөлж болзошгүй байгаа энэ үед төв банкны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газар,  УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаар Монголбанкны удирдлагуудтай санал солилцов.

Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд зөвхөн УОК, ЭМЯ ажиллахаас гадна Монгол улсын эдийн засагт хүндрэл учрах, энэхүү давагдашгүй хүчин зүйлээс хамаарч аж ахуйн нэгж, иргэдэд арилжааны банкуудтай холбоотой санхүүгийн болон зээлийн эргэн төлөлтийн аливаа эрсдэл үүсэхээс сэргийлсэн тодорхой арга хэмжээ авах зорилго бүхий Засгийн газар, Монголбанкны хамтарсан ажлын хэсгийг яаралтай байгуулах шаардлагатай байгааг Сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулан өгөв. Өнгөрсөн сард аймгуудын удирдлагууд болон улс төрийн намуудын дарга нарт энэхүү баримт бичгийн төслийг хүлээлгэн өгсөн юм. Монгол Улсын ирээдүйн 30 жилийн энэхүү томоохон төлөвлөлтөнд Монголбанкны зүгээс идэвхитэй оролцож, уг баримт бичгийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх шатанд болон үүнээс өмнөх хэлэлцүүлгийн үеэр холбогдох санал, дүгнэлтээ тусгуулах, бусад хэлбэрээр хамтарч ажиллах шаардлагатай байгааг тэрээр илэрхийлэв. 

Урт хугацааны хөгжлийн бодлогыг цаашид хэрэгжүүлэхэд Засгийн газар, Монголбанк болон бусад мэргэжлийн байгууллагууд, улс төрийн намуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төв банкны мөнгөний бодлого болон Засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлогууд харилцан уялдаатай, нэг чиг баримжаатайгаар хэрэгжих ёстойг ч уулзалтын үеэр  онцолсон юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанкнаас сүүлийн жилүүдэд баримталж буй банк, санхүүгийн салбарын шинэчлэлийн бодлого, мөнгөний болон макро зохистой бодлогуудын үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдал зэрэг холбогдох асуудлаар товч мэдээлэл өгсөн бөгөөд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төсөлд Монголбанкны зүгээс анхаарал хандуулахаа илэрхийлсэн юм гэж Засгиaн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 42 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 43 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 25 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 58 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 12 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 15 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 21 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 23 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 25 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 26 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 46 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 48 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 54 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 3 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 42 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 33 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top