Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган толгой хонь хандивлахаар болсноо дуулгасан.
Уг хандивыг дэмжин олон аймаг, малчид, нийслэл хотын иргэд БНХАУ-д хонь хандивлаж байгаа билээ.
Тэгвэл сүм хийдүүдэээс анхдагч болж Дорноговь аймгийн Хамарын хийд 108 хонь бэлэглэхээр болжээ.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүтэй иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн зүгээс хандивлахаар амлаад буй хонины тоо өчигдөрийн байдлаар 16 мянга хүрээд байгаа юм.




