Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан "Хүчит шонхор" захын захирал Т.Сайнхүү тус захад худалдаа үйлчилгээ эрхлэгч лангуу түрээслэгч нарт түрээсийн төлбөрийн 50-100 хувь хѳнгѳлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ.
Тэрбээр "Covid 19" вирусийн болзошгүй эрсдэлийн улмаас зах зээлийн борлуулалт, эдийн засгийн эрэлт суларч байгаа энэ үед тус захад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн лангуу түрээсийн төлбөрийг хөнгөлж буйг нийт түрээслэгчдээ сонирдуулъя гэжээ.



