x

Эрүүгийн хуулийг тавиад туучихсан, эрх чөлөөний хуулиа тэгмээргүй байна

Улсын баатар Э.Бат-Үүл сар шинийн өмнө нэгэн “гомдмоор” нийтлэл бичсэнийг зарим нь харсан байх. “Өдрийн сонины ноён нуруу хугарав” гэдэг нэртэй.

Э.Бат-Үүл, Б.Баабар, Б.Цэнддоо гурав бол бичсэн нийтлэлээ тус сонинд нийтлэх дархан эрхтэй гуравхан автор байлаа. Сүүлийн 20 жил ийм байлаа. Гэтэл саяхан тус сонин Э.Бат-Үүлийг нүүр хуудаснаасаа “хөөсөн” байна. “Үүнээс хойш таны бичсэн нийтлэлийг манай сонин нийтлэхгүй” гэжээ.

Шалтгаан нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболдыг “Төрийн тайган” гэж бичсэнээс болсон гэнэ. Энэ үгийг тус сонин “эхнэр авсан эр хүнийг гутаан доромжилсон” гэж үзсэн юм байна. Мань эр ч “Төрийн тайган гэдэг чинь агтлуулсан гэж байгаа юм биш ээ. Хааныхаа өмнөөс хэрэг шийддэг бүрэн эрхтэй шадар хүнийг хэлж байгаа юм” гэж мянга хэлээд манай нөхөд итгээгүйгүйгээр үл барам тус сонинд нийтлэл бичих эрхийг нь хасчээ. Соц нийгмийн үед намаас хөөж шийтгэдэг байсан нь сүүл үед эргэж сэргээд байгаа. Одоо сонины нийтлэлчийн булангаас хүртэл хөөгддөг болж. Энэ чинь тэгээд ардчилсан ёс мөн үү? Ариун явдал уу?

Тэгээд бүр очиж очиж манайхны хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний төлөө амиа солихоос наагуур тэмцэж явсан буурал Э.Бат-Үүлийг ардчилал, шударга ёсны “индэр” болж явсан “Өдрийн сонин”-гоос хөөнө гэдэг хувь заяаны шоглоом гэлтэй.

Зүй нь Э.Бат-Үүлийн Монголын ардчилалд оруулсан хувь нэмрийг ор тас хаяад зөвхөн 1998 онд УИХ-аар батлуулсан ганцхан хуулийнх нь төлөө манай хэвлэлийнхэн түүний хөшөө дурсгалыг нь босгох ёстой юм. Уртаашаа дөрөвхөн заалттай энэ хууль манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг 22 жилийн турш хамгаалж, оршин тогтнуулж ирсэн билээ.

Нэг. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино.
Хоёр. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.
Гурав. 1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.

2.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй.

Дөрөв. Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно.

Энэ хууль байгаагүй бол хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдийг төр худалдаж аваад, хаахыг нь хаагаад, хавчихыг нь хавчаад дуусгасан байх байлаа. Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх гэх мэт үгс бидний үгсийн сангаас хасагдсан байх байлаа. Хэн дуртай сайт нээгээд юу дуртайгаа бичдэг, харддаг, шүүмжилдэг эрх чинь байхгүй, Хойд Солонгосууд шиг удирдагчдаа үнэнчээ илэрхийлж уйлж майлсан хэсэг бусаг улс л байх байлаа.

Гэвч тэр цаг ч гэсэн ойрхон ирсэн гэдгийг энд хэлчихэд илүүдэхгүй болов уу. Өнгөрсөн оны сүүлээр Засгийн газар буюу Хууль зүйн яамнаас боловсруулж МСНЭ-д танилцуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл хэзээ мөдгүй УИХ-ын босго давах гэж байна. Тэнд төрийн байгууллагууд өөрсдийн хэвлэл мэдээлэлтэй байхаас эхлээд “хараат бус” хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ямар шаардага хангасан байх, яаж үйл ажиллагаагаа явуулах, хяналт цензурыг ямар хэмжээнд яаж тавих гэх мэтчилэн бүгдийг редакциудынх нь өмнөөс зохицуулаад, заагаад зураад өгчихсөн байна.

Өөрийн зохицуулалтын байгууллага гэж нэрлэсэн Хэвлэлийн зөвлөлийг нь хүртэл Засгийн газар өмнөөс нь байгуулж өгөх, тэр нь ямар эрх хэмжээ эдлэх тухай нарийвчлаад биччихсэн. Ийм “эрх чөлөөний” хуультай болсон цагт “Өдрийн сонин” байтугайн “нуруу хугарч”, эрх мэдэлтнүүдийг шүлсний алчуур болоод дуусах нь тодорхой. Энэ хууль батлагдсан цагт сэтгүүлчид хоолтойгоо үлдэхийн тулд төрийн хэвлэлд орох гэж бие биенээ гишгэлнэ. Редакциудын төрийн байгууллагуудаас авдаг өчүүхэн хэдэн төгрөгний гэрээ, дөрвөн жилд ганц удаа болдог сонгуулийн сурталчилгаа ч биднийг тойрч, ажилчдаа цалинжуулж чадахгүй хаалгаа барина.

Тэр цагт бид эрх чөлөөтэй байснаа ухаарна. Тэр цагт бид мэнгэтэй сайдтай харц мөргөлдөхөөс эмээж, У.Хүрэлсүхийг попчин байсныг, УИХ-ын гишүүд нь ЖДҮ-чин гэдгийг мартах хэрэгтэй болно.

Эрх баригчид Зөрчлийн хуульд байсан "гүтгэх" зөрчлийг Эрүүгийн хууль руу оруулах гэж зүтгэсээр байгаад оруулсан. Иргэний хуулиар хамгаалдаг байсан нэр төр, алдар хүндийн эсрэг үйлдлийг Эрүүгийн хуулиар хариуцлагажуулаад авсан. Харин одоо Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэлийн эрх чөлөөг үгүй хийх гэж байна.  

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN SHINE (105.112.96.127)
    Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 52 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 53 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 35 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 8 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 22 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 25 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 31 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 58 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top