Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс нээж байгаа. Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн газраас нийслэл болон орон нутгийн хяналтын цэгүүдээр орж ирж буй зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар асуумж авч байна.
Уг асуумж нь таны овог нэр, хаанаас хаана очих, сүүлийн 14 хоногт хаагуур ямар хугацаанд аялсан зэрэг арав гаруй асуултаас бүрдсэн байгаа.
Мөн эрүүл мэндийн байгууллагаас зорчигч нэг бүрийн халууныг үзэж байна.
Иймд зорчигч та иргэний үүргээ ухамсарлан төрийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамтдаа сэргийлэхийг уриалж байна.




