x

Ж.Бат-Эрдэнэ: Банк, санхүүгийн байгууллага, түрээслүүлэгчдийн ухаалаг шийдвэрийг нийгэм хүлээж байна

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор нийгэмд үүсч буй хүндрэл, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, өөрийн цахим хуудастаа байрлуулсныг хүргэж байна.

Шинэ коронавирус COVID-19 халдвар бөмбөрцгийн улс орнуудыг том, бага хэмээн ялгахгүй сорьж эхэллээ. Аймшигт өвчний уршигаар улс орнуудын эдийн засгийг тэтгэгч бүхий л салбарууд царцанги байдалд орж, бөмбөрцгийн гүүр болсон улс хоорондын агаарын тээвэр, төмөр зам, усан замын тээвэр олон оронд хөдөлгөөнөө хориод байна.

Дэлхийн улс орнууд өмнө нь тулгарч байгаагүй эдийн засгийн томоохон эрсдэлтэй нүүр тулж буйгаа ээлж дараалан хүлээн зөвшөөрч байна. Монгол Улсыг ДЭМБ болон олон улсын донор байгууллагууд халдвар тархах эрсдэлтэй бүс хэмээн анхааруулж буй.

Хэдий тийм ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй зоригтой, шийдэмгий шийдвэрүүдийг гаргаж, БНХАУ-тай хил залгаа хилийн боомт, төмөр замын болон агаарын хилийг хааж, Үндэсний баяр Цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр тусгайлсан хориг тавьж, хүүхэд, томчууд олноор цугладаг тоглоомын газар, нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоож, халдварт өвчин тархах боломжийг хааж, ард иргэдээ аюулт өвчнөөс хамгаалж, түгшүүртэй цаг үеийг хохирол багатай даван туулах гарцыг эрэлхийлэн, амжилттай ажиллаж байна.

Өдөр бүр авч байгаа гадаад мэдээ, халдвар тархсан улс орнуудын хүн амын дунд үүсч буй хүндрэлтэй харьцуулахад Монголчууд цаг үедээ маш хурдан дасан зохицож байна. Төрөөс, Засгийн газраас гарч байгаа шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, даган мөрдөж байгаа. Эндээс зовлон бэрхшээлийг сөрөн зогсох, монгол хүний уужим ухаан, зовсон үедээ нэгдэж чаддаг эх оронч, гайхамшигтай зан чанар тод мэдрэгдэх нь юутай ч зүйрлэмгүй сайхан энерги түгээж эхэллээ.

COVID-19 халдвар Монгол Улсын эдийн засагт ч сүүдрээ тусгаж байгаа. Үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсооно гэдэг бол тэнд ажиллаж байгаа олон мянган ажилчдын орлого тасалдана гэсэн үг. Монголчуудын маань дийлэнх нь банк, санхүүгийн байгууллагаас ямар нэгэн байдлаар зээл авсан байдаг. Энэ бол миний гол санаа зовж байгаа зүйлийн нэг.

Мөн өсч өндийж байгаа олон жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган иргэд түрээсийн байранд амьдарч байгаа. Энэ цаг үе банк санхүүгийн салбар, байр түрээслэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бизнесийнхний эх оронч сэтгэл, хүн чанарыг хатуухан сорих гэж байна.

Энд дан ганц төрийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрийг хүлээх биш, банк, санхүүгийн байгууллага, бизнесмэнүүд, түрээслэгчдийн зээлийн хүү бууруулж, түрээсийн үнийг багасгах санхүүгийн уян хатан бодлого, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх бие даасан эх оронч санаачилга, алсыг харсан, ард олноо бодсон ухаалаг шийдвэр дутагдаж байна гэдгийг шууд хэлье!

Зээлийн эргэн төлөлтөд харилцагчийн хариуцлагагүй байдал биш дэлхий нийтийг нөмөрсөн “тахал өвчин”-ий гамшиг нөлөөлнө гэдгийг арилжааны банкуудын эрсдлийн баг өдийд тооцоолсон байх учиртай.

Жилийн 16-17 хувийн хүүтэй зээл олгодог арилжааны банк, 30-35 хувийн хүүтэй үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа энэ хүндрэл бэрхшээлийг ойлгон, харилцагч иргэн, байгууллагуудын зээлийг хөнгөлөх, тодорхой хугацаагаар хойшлуулах гэх мэт ухаалаг зохицуулалтыг яаралтай хийж эхлүүлэх байх гэж харж байна.

Бөмбөрцөг коронавирусын өмнө хүчин мөхөсдөж байгаа мэдээг бид өдөр алгасахгүй интернэтээр хүлээн авч байна. Эдийн засгийн өсөлт нь буурсан БНХАУ жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдийн зээлийн хүүг бууруулах, зээлээ эргэн төлөх хугацааг хойшлууллаа.

БНСУ-ын нийслэл Сөүл хот өөрийн эзэмшлийн нийтийн дэлгүүрүүдийн түрээсийг зургаан сарын хугацаанд 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. Японы Засгийн газар коронавирусыг эмчлэх, халдварыг тогтоох оношлуурыг хөгжүүлэхэд 10.3 тэрбум иен, АНУ эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамны төсвийг 1.8 тэрбум ам.доллараар нэмж зузаатгаж байна.

Монгол хүн бүрийн нуруун дээр улс орны эдийн засаг оршин тогтнож байдаг. Өнөөдөр бол дан ганц хувиа хичээх биш, дэм дэмэндээ эв, эетэй урагшлах цаг тулсан байна. Ийм хүнд цаг үед банкны эзэн, санхүүгийн байгууллагын захирал, бизнесмэн, түрээслүүлэгчдийг иргэдээ, улс орноо бодсон ухаалаг шийдвэр гаргана гэдэгт эх орон, элэгт нэгт монголчууд итгэж, найдан хүлээж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 52 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 53 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 35 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 8 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 22 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 25 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 31 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 58 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top