Манай улсад шинэ коронавирусийн халдвар одоогийн байдлаар бүртгэгдээгүй байна.
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд хандив цулгуулах зорилгоор “Хурд” хамтлагийнхан анх удаа цахим тоглолт зохион байгуулж гэж буйгаа УОК-ын дарга Ө.Энхтүвшинд танилцууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бүсгүйчүүд, ээжүүдийг баярлуулах зорилгоор зохион байгуулах ч УОК-ын шийдвэр, сэрэмжлүүлгийг давхар хүргэхээр “Буцааж нэхэхгүй хайр” нэртэй тус цахим тоглолтыг хийхээр болжээ.
Энэ тоглолтоор уран бүтээлчдийг хандивын аянд нэгдэхийг уриалхаар болж, "Хурд" хамтлагийн гишүүд УОК-т мөнгөн хандив өргөлөө.
Цахим тоглолтыг Монгол HD телевизийн эфир, цахим хуудас болон Хурд хамтлагийн цахим хуудсаар гуравдугаар сарын 8-ны 09.00-12.00 цагт шууд дамжуулах бөгөөд хандив цуглуулах дансыг зарлах аж.
Харин УОК-ын дарга Ө.Энхтүвшин "Цугларсан хандиваар шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа албан хаагчдын хамгаалах хэрэгсэлд зориулна" хэмээн мэдэгдлээ.
Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.



