x

Ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхааруулав

УОК шийдвэрээр хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг болон тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг маргааш өглөөний 06.00 цагаас нээхээр болсон /2020.03.03/.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр 14 мянган тээврийн хэрэгсэл, 40 гаруй мянган иргэн нийслэлийг зорих тоон судалгаа гарчээ. Тиймээс хөдөлгөөн нээснээр замын ачаалал нэмэгдэх эрсдэл өндөр байгаа юм. 

Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат мэдээлэл өглөө.

Тэрээр "Хөдөлгөөн ихсэх тусам дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал өндөрсөх учир цагдаагийн алба хаагчид нийт 98 цэгт хяналт, шалгалтыг зохион байгуулан ажиллана.

Мөн хөдөлгөөнт байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулах бөгөөд орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигчийг дараалан байрлуулсан байгаа.

Пост бүр дээр Эрүүл мэндийн байгууллага болон Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд нэг пост дээр нийт 15-20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана. Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд орон нутгийн замыг бүрэн хяналтад авсан байгаа" гэлээ. 

Мөн тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ зорчигчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, асуумж бөглүүлэх бөгөөд тухайн үед тодорхой хэмжээнд хөдөлгөөний удаашрал нэмэгдэх учир энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрэм заалтыг зөрчиж, урсгал сөрөх, урдуур дайрах гэх мэт зөрчил гаргахгүй байхыг анхаарууллаа. 

Цаашид нийт 65 байнгын пост хяналт, шалгалтаа гүйцэтгэх бөгөөд одоогоор 36 түр постыг нэмэлтээр ажиллуулж байгаа аж. 

Харин маргааш Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан байгаа ба Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Өлзийт хорооллын постууд нэг гарцтай байна. Баруун талд Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоо дээр нийт зургаан гарцыг нээхээр төлөвлөсөн бөгөөд суудлын болон ачааны машиныг өөр өөр эгнээгээр нэвтрүүлхээр болсон байна.

Мөн маргаашаас цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа учир замын ачааллаас шалтгаалан Улсын онцгой комисс болон Цагдаагийн байгууллагаас цаг тухайд нь хөдөлгөөн зохион байгуулалт дээр шийдвэр гаргаж ажиллана.

Тухайлбал, аймаг дүүргээс гарах гэж буй тээврийн хэрэгслийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, цагийн зайтай гаргах арга хэмжээ авна. Тиймээс ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 36 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top