Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган толгой хонь хандивлахаар болсноо дуулгасан.
Уг хандивыг дэмжин олон аймаг, малчид, нийслэл хотын иргэд БНХАУ-д хонь хандивлаж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр Ховд аймгийн иргэд мөн дэмжиж 1000 хонь хандивлахаар болжээ.
Энэ талаар Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр мэдэгдсэн байна.




