УОК өнөөдөр хуралдаж Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өглөө 06 цагт нээхээр шийдвэрлэлээ.
Энэ талаар Засгийн газрын ХМОНХ-ийн дарга Ц.Ганзориг: "Хөдөлгөөнийг нээснээр хяналт, шалгалт буурна гэсэн үг биш. Иргэд мөн шаардлагагүй тохиолдолд хот хооронд хөдөлгөөн хийхгүй байхыг хүсэж байна. Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал цуцлаж байна. Япон, Солонгосоос ирж байгаа зөвхөн Монгол улсын иргэдийг нэвтрүүлнэ. Гэхдээ шууд 14 хоног хатуу дэглэмийн дор тусгаарлана. Иргэд халуунаа нуух гэж зэрэг зөрчил гаргаж байна. Ард иргэдийн хувьд тусгаарлах байрны дүрэм журам, дэглэмийг дагах, мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөөг дагаж зарим асуудал дээр уян хатан байж, тэвчээртэй харилцан ойлголцохыг хүсэж байна" гэв.



