Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Хуралдаанаар тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ болон гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал, улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ, экспорт зэрэг асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.
Энэ талаар ЗГХМА-ны дарга Ц.Ганзориг мэдээлсэн юм.
Тэгвэл улс, хот хоорондын орох, гарах зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өглөө 08 цаг хүртэл сунгасан шийдвэрийг хэвээр үлдээж Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өглөө 06 цагт нээхээр болжээ.
Харин улс хоорондын хөдөлгөөн нээх саналыг УОК-ын гишүүдийн олонхи нь дэмжээгүй байна.
Улсын Онцгой комисс хуралдаж байна.



