“Ариг Аня” рестораны бүх салбар энэ амралтын өдхүүдэд /хоёрдугаар сарын 29, гуравдугаар сарын 1/ Цагдаагийн албан хаагчдад үнэгүй рамен, халуун аарцаар үйлчлэхээр болжээ.
“Ариг Аня” рестораны “Шангрила” салбарын ажилтан О.Шүрэнцэцэг: “Манай байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үргэлж ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар цаг наргүй ажилладаг цагдаагийн алба хаагчдад үнэгүй рамен хийж өгч байна. Манай салбарууд 11:00-22:00 цагийн хооронд ажилладаг. Дүрэмт хувцастайгаа ирсэн албан хаагчдад нээлттэй” гэв.
Зөвхөн дүрэмт хувцастай алба хаагчдад урамшуулал үйлчлэх юм байна.
“Ариг Аня” рестораны салбаруудын байршил:
-
Шангрила Молл 4 давхар
-
Сансарын аюулгүйн тойргийн баруун урд тал
-
“Bluesky” зүүн тал
-
1-р сургуулийн урд уулзвар
-
Хан-уулын Emart худалдааны төвд тус тус байрлаж байна. Утас 7000 7020
-132759-1406007558.jpeg)



