Монгол улсын Ерөнхийлөгч БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Монголын ард түмний сэтгэлийн илэрхийлэл болгож 30 мянган толгой хонь хандивлахаар болсноо дуулгасан билээ.
Ерөнхийлөгчөөс санаачилсан энэхүү хандивын үйл ажиллагааг дэмжиж Баянхонгор аймаг 2000 толгой хонийг хандивлахаар болжээ. Ингэхдээ Баянхонгор аймгийн 20 сумаас тус бүр 100 толгой хонь бүрдүүлж, 2000 толгой болгон хандив өргөх аж.
Мөн "Баянхонгор хөгжлийн төлөө сан"-гаас Ерөнхийлөгчийн шийдвэрийг дэмжиж 300 толгой мал хандивлахаа мэдэгджээ.
Өчигдөр Увс аймгийн иргэд 1000 хонь хандивлахаар болсноо мэдэгдсэн юм. Мөн зарим иргэд хувиасаа 10, 100-гаар нь хонь хандивлахаа илэрхийлж байна.



