x

Иргэн Э.Сайханбат албан хаагчдад амны хаалт, гар ариутгагч хандивлав

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцож байгаа албан хаагчдад иргэдийн зүгээс амны хаалт, санитол зэрэг хэрэгцээт зүйл хандивлаж өөрсдийн тус нэмрээ оруулж байна. 

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хан-уул дүүргийн иргэн Э.Сайханбат нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 гаруй амны хаалт, гар ариутгагч гелийг хүлээлгэн өглөө. Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд тахал болоод буй халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд бүх шатандаа зохион байгуулалттайгаар арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд манай гэр бүлийн зүгээс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдад талархаж байна” хэмээн хэллээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн албан хаагчдад сэтгэлийн тусламж үзүүлж буйд талархал илэрхийлээд, түүний хандивласан амны хаалт болон гар ариутгагч гелийг нийтийн тээврийн болон тохижилт үйлчилгээний зэрэг олон нийттэй шууд харьцаж байгаа албан хаагчддаа тараана хэмээн хэллээ.

Иргэн Э.Сайханбатын хувьд хуульч мэргэжилтэй бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг байна. Тэрбээр өнөөдөр Хан-уул дүүргийн Цагдаагийн газарт болон Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчдад амны хаалт, гар ариутгагч гелийг хандивлажээ.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд төр, захиргааны байгууллагын  6000 гаруй албан хаагч эргүүл хийж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 48 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 49 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 31 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 4 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 18 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 21 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 27 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 29 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 31 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 32 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 34 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 52 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 54 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 0 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 9 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 48 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 39 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 40 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top