x

Австрали улсад оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД!

Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол улсын Засгийн газар, УОК-ын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаас Монгол улс, БНСУ хоорондын зорчигч тээврийн бүх нислэг, Монгол улс, Япон улс хоорондын зорчигч тээврийн бүх нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан тус ЭСЯ-наас Австралийн Дотоод хэргийн яамны Хил хамгаалах албатай холбогдож, дээрх шийдвэрийг танилцуулж, энэ үеэр визийн хугацаа нь дуусч буй монгол иргэдийн асуудлаар ярилцсаны үндсэн дээр Та бүхэнд дараах мэдээллийг хүргүүлж байна.

Үүнд:

  • Визийн хугацаа нь дуусч буй иргэд Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас Австрали Улсаас гарч чадахгүй болсноо нотолж, одоогийн визийн хугацаагаа сунгуулахаар мэдүүлгээ өгнө үү. Ингэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, онгоцны нислэг хэвийн болмогц явна гэдгээ нотлох (онгоцны тийзийг захиалсан байх) паспортын хугацаа нь хүчинтэй байх, Австралид үлдэх хугацааны зардлаа хариуцах санхүүгийн боломжтой гэдгээ нотлох ёстой.

  • Хэрэв визийн хугацаагаа сунгаж чадахгүй эсвэл сунгахаар мэдүүлэг өгөх боломжгүй бол bridging visa (хүлээлгийн виз)-нд мэдүүлэг өгөх ёстой. Ингэснээр таны виз дууссан ч гэсэн Австрали улсад хууль ёсоор байх эрх зүйн үндэс бүрдэх юм.

Иргэн та визийн хугацаагаа сунгуулахдаа өөрсдийн immiaccount-аар онлайнаар мэдүүлнэ. Мөн Сидней, Мелбурн хотод байгаа иргэд доорх хаягаар очиж, биечлэн мэдүүлж болно.

Telephone: 131 881
Monday to Friday 9am to 5pm

Sydney and Melbourne Status resolution Centres are as follows

Sydney
Upper Ground Entrance
26 Lee Street
Sydney NSW 2000

9 Wentworth Street
Parramatta NSW 2150

Melbourne
2 Lonsdale Street
Melbourne Vic. 3000

Түүнчлэн визийн хугацаа сунгах талаарх ерөнхий мэдээллийг дараах холбоосыг ашиглан авна уу.

https://immi.homeaffairs.gov.au/visas/visa-about-to-expire/stay-longer

Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас Шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан визийн талаар гаргасан зарим шаардлагатай мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-students-20200201.pdf

https://www.homeaffairs.gov.au/news-subsite/files/coronavirus-general-20200201.pdf

Асууж тодруулах зүйл гарвал ЭСЯ-ны утсаар холбогдоно уу.

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top