x

Хулгайн замаар зорчсон жолооч нарт хариуцлага тооцно

Улсын Онцгой комиссын өчигдөрийн /2020.02.26/ хуралдаанаар улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалтыг сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, орон нутгийн зорчигч тээвэр, аймаг сум, сум хоорондох, сум баг хоорондох хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дээрх хугацаа хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан.

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газраас хот хоорондын авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон Арвайхээр сумын хэмжээнд бүсчилсэн хяналтын 12 пост гарган хяналт шалгалтыг эрчимжүүлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дроноор хянаж байна.

Өнөөдөр хяналтын нэг цэг дээрх нөхцөл байдлыг харахад онцгой комиссын зөвшөөрөл /нэвтрэх бичиг/ байхгүй, мөн хулгайн зам /уул, жалга/-аар явж замын хөдөлгөөнд оролцохыг завдсан 15 тээврийн хэрэгсэл саатуулагдаад байна.

Иймд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад зам хаачихсан тодорхой мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, цахим хуудсаар хүргэж байгаа энэ үед хулгайн замаар гарч цасанд суух, төөрөх зэрэг эрсдэлд орж холбогдох байгууллагуудад хандсан үед аврах үйлчилгээ үзүүлэх ч гарсан зардлыг иргэн өөрөө төлөх юм.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуульд "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу арга хэмжээ авах юм. 

Тиймээс хулгайн замаар явж ойр дотны, хайртай хүмүүсээ эрсдэлд бүү оруулаарай хэмээн цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 







iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 43 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 44 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 11 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 59 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top