x

Н. Батсайхан: Банкны системийн үзүүлэлт сайн гарсан

Арилжааны банкуудад хийгдсэн активын чанарын иж бүрэн үнэлгээний дүн гарсантай холбогдуулж Монголбанкны хэвлэлийн бага хурлын үеэр Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад мэдээлэл өглөө.

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээний дүн эцэслэж гарсан уу?

-Активын чанарын үнэлгээний дүн гарсан. Шалгалтын дүнгээр ойролцоогоор ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдал гарсан. Гэсэн хэдий ч банкны системийн үзүүлэлтүүд сайн гарсан. Өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 13,7 хувьтай, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьтай байна. 

Монголбанкны хувьд банкны системийн дутагдлыг олон нийтэд мэдээлнэ. Бусад мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах боломжгүй. Активын чанарын үнэлгээний зорилго нь хэдий хэмжээний өөрийн хөрөнгийн дутагдал байна вэгэдгийг тодорхойлох зорилттой.

-Активын чанарын үнэлгээний шалгалт хийсэн жил хямралтай байсан учраас эдийн засаг сэргэж эхэлсэн буюу 2017 оны 3 дугаар улирлаар тохируулга хийж байгаа гэсэн. Тэрийг тайлбарлаж өгнө үү?

-Активын чанарын үнэлгээг 2016 оны эцсийн байдлаарх санхүүгийн тайлан тэнцэлд  хийсэн. Тухайн жил эдийн засгийн мөчлөгөөр нилээн муу үзүүлэлттэй байсан. Активын чанарын үнэлгээ хийх, сонгон шалгаруулалт зарлах, бэлтгэл ажил шаардлагатай байсан. Багагүй хугацааны дараа банкуудад материаллаг өөрчлөлт орж, 2017 онд эдийн засагт сэргэлт ажиглагдсан учраас активын чанарын үнэлгээг 2017 оны гуравдугаар улирлаар хийх нь зүйтэй гэж ОУВС-тай тохиролцож, дүнгээ гаргасан.

-Системийн дутагдал гэдэгт юу орох вэ?

-Банкны системийн өөрийн хөрөнгийн нийт дутагдлын хэмжээ гэсэн үг.

-Активын чанарын үнэлгээний хүрээнд арилжааны банкууд бүгд өөрийн хөрөнгө нэмэх шаардлагатай гэсэн үг үү?

-ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд банкны салбар “эрүүл байх” ёстойгэсэн шаардлага тавьсан. Тиймээс 2021 он хүртэлх хугацаанд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. 2021 он хүртэл эдийн засаг ямар сценариар явах вэ гэдэг прогноз, таамаглалыг  банкуудад өгсөн байгаа. Энэ таамаглалын дагуу банкууд бизнес төлөвлөгөө болон өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөөг Монголбанкинд ирүүлэх ёстой. Ирэх гуравдугаар сард  шийдвэрээ гаргаж, мэдэгдэнэ.

-Шалгалтын дүнгээр 14 банк бүгдээрээ өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан гэж ойлгож болох уу. Яагаад бүгд өөрийн хөрөнгөө нэмэх шаардлагатай болов. Ямар шалгуур тавьсан учраас банкууд бүдрэв. Монголбанкны хяналт шалгалтын газар банкуудад хяналтаа тогтмол тавьж ирсэн гэж хэлдэг?

-14 банк бүдэрсэн гэж ойлгож болохгүй.Банкны салбарыг “эрүүл” байлгах үүднээс банк тус бүр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргаж өгч байгаа юм. . Шалгалтын үр дүнгээр бүгдэд нь асуудал гараагүй. Цаашид системийн үйл ажиллагааг эрүүл байлгах төлөвлөгөөгөө ирүүлэхийг л шаардаж байгаа юм.

-ОУВС-аар дамжин орж ирж байгаа хөрөнгийг юунд зарцуулж байгаа вэ?

-Хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон донор орнууд санхүүжилт олгож байгаа.  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНСУ, БНХАУ зэрэг донор орнуудаас санхүүжилт орж ирж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.доллар орж ирэхээс 500 гаруй сая ам.долларыг ОУВС гаргадаг. ОУВС-гаас орж ирэх зээл бол аливаа зүйл зарцуулагдахгүй Төвбанкны тэнцэлд байж байгаад буцаж төлөгддөг.

-Сүүлийн үед Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгоно, хүүг нь бууруулна гэсэн мэдээлэл гарч байгаа. Засгийн газар ч тодорхой байр суурь илэрхийлж байна. Ер нь бол 30 хувийн урьдчилгаагаа төлөөд орон сууцанд орох иргэдийн зах зээл ханасан гэж зарим эдийн засагчид онцолдог. Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах боломж бий юу?

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэхээр болсон. 2018 оны есдүгээр сард бүрэн шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд Засгийн газар өөрөө хөтөлбөрийг цааш хэрхэн хэрэгжүүлэх талаараа Дэлхийн банкнаас зөвлөгөө авч, журам боловсруулахаар хэд хэдэн санал яригдаж байна. . Энэ талаар эцэслэгдсэн шийдвэр гараагүй байгаа. Монголбанкны зүгээс Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Яг одоогийн байдлаар Ипотекийн зээлийн хөтөлбөр Монголбанкны эзэмших хувь буюу Ипотекийн зээлийн бондоор баталгаажсан үндсэн төлбөрийн төлөлтөөс тодорхой сан үүсгэж, арилжааны банкуудад хуваарилаад явж байна. Төвбанкны үнэт цаасны хүү 11 хувь байгаа учраас найман хувийн хүү нь Монголын түвшинд харьцангуй бага түвшинд байгаа.

-УИХ-аас Төв банктай холбоотой хоёр хууль батлагдах үеэр зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжтой, боломжгүй гэдэг асуудал хөндөгдсөн. Энэ талаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа гэсэн. Ажлын явц ямар байгаа вэ?

-Төв банкны тухай болон Банкны тухай хуулийг батлах үеэр зээлийн хүүгийн асуудал их яригдсан ч хуульд тусгагдаагүй. Гэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаж, зээлийн хүүгийн асуудлыг судлахаар ажиллаж байгаа. Ажлын хэсгээс удахгүй шийдвэрээ танилцуулах байх.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн ''Стандарт'' банкинд барьцаалсан. Гэтэл сүүлийн үед Стандарт банкийг БНХАУ-ын нэг банк худалдаж авсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Тус банк одоо аль улсын эзэмшилд байна вэ. ''Стандарт'' банкийг худалдаж авсан БНХАУ-ын банк Монголд салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд өгч байсан гэсэн мэдээлэл байна?

-''Стандарт'' банкны талаар одоохондоо ямар нэг мэдээлэл ирээгүй байна.

-АТМ-ээр үйлчлүүлж байгаа иргэд 500 төгрөгийн шимтгэл төлж байгаад маш их бухимдалтай байна. Монголбанк энэ тал дээр арга хэмжээ авах боломжтой юу?

-Тэр бол хоёр банк хоорондоо гүйлгээ хийхийн тулд техник, технологи, ашиглалтын зардал гэх зэрэгт зориулж авч байгаа төлбөр.

Эх сурвалж: MONGOLBANK.MN 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 15 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 15 цаг 36 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 15 цаг 37 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 15 цаг 39 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 15 цаг 43 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 15 цаг 45 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 15 цаг 46 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 17 цаг 9 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 17 цаг 17 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 17 цаг 18 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 17 цаг 21 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 17 цаг 23 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 17 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 28 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 17 цаг 29 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 17 цаг 31 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 19 цаг 30 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 19 цаг 31 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 19 цаг 32 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 19 цаг 34 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top