x

Бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас баржээ

Баянхонгор аймагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, хоёрдугаар сарын 20-н буюу өчигдөр 15:11 цагт онцгой байдлын албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт 1 настай эмэгтэй, 4 настай эмэгтэй У нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Мөн өчигдөр хувийн өмчид гал гарсан тухай өөр дөрвөн дуудлага онцгой байдлын албанд ирсэн байна. 

  1. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн зусланд иргэн Б-ийн 8×8 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 12:11 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 12:21 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

  2. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 4 дүгээр гудамжинд иргэн С-ийн 10×5 метрийн хэмжээтэй байшин шатаж гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 20:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:55 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

  3. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд Салхитын 26 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8×6 метрийн хэмжээтэй байшингийн 2.5×8 метрийн хэмжээтэй өргөтгөл шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 00:18 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

  4. Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар багийн Бат-Уул хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Б-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 03:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 03:59 цагт очиж 25 минут ажиллаж унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн.

Иргэд та бүхнийг болзошгүй аюулаас сэргийлэн, үр хүүхдэдээ аюулгүй орчныг бүрдүүлэхийг зөвлөж байна.

Онцгой байдлын ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 13 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 28 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 42 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 55 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 56 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 57 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top