x

Их тойрууд 25000 машины авто зогсоол барина

Түгжрэл хөдөлгөөний ачааллыг шийдэх чиглэлээр ойрын хугацаанд хийгдэж байгаа ажлуудын тоймыг хүргэж байна. 

  • Хоёрдугаар улиралд багтаан авто зогсоолын шинэ шийдлүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Ингэхдээ бид авто зогсоолыг илүү олон болгож, төлбөрийн системийг цахимаар буюу апп-аар, мессежээр, тасалбараар гэсэн хэлбэрүүдээр зохион байгуулахаар бэлтгэл ажлуудаа эхлүүлээд байна.

Ингэхдээ их тойруугийн дотор 25382 авто машин зогсох зогсоолыг бий болгох юм. Мөн авто зогсоолын журамд өөрчлөлт оруулж төлбөрийг хотын 1,2,3-р бүсэд харилцан өөр өөр байхаар төлөвлөж байгаа бас авто зогсоолд дагаж мөрдөх шинэ стандартыг боловсруулаад байна

  • Замын хөдөлгөөний зохицуулалт төлөвлөлтийн RFID технологид суурилсан хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, video management system - ийн бүртгэл удирдлагын системийг хөгжүүлэх зэргээр татвар, оношилгоо, бүртгэл, зөрчлийн хяналтыг цахимжуулж Улаанбаатар хотын зарим нэг авто замыг тодорхой хэмжээнд төлбөртэй болгох замаар тээврийн хэрэгсэл нэг бүрийг хяналттай болгох ажлыг 2 р улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

  • Эдгээр ажлуудын хажуугаар одоо мөрдөгдөж байгаа дугаарын хязгаарлалтыг идэвхжүүлэх ажлыг зохион байгуулна.

Өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалтыг шинээр батлагдсан стандартын дагуу “Бүс” тэмдгээр албажуулж мөрдүүлэх юм. Цаашдаа авто зогсоолын шийдэл, тээврийн ухаалаг системийн үйл ажиллагаа жигдрэх үеэс дугаарын хязгаарлалтыг бүр мөсөн цуцлах төлөвлөгөөтэй байна.

  • Замын хөдөлгөөнийг илүү таатай, илүү эрчимтэй болгох зорилгоор хоёрдугаар улирлаас эхлэх замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг өөрчлөн зохион байгуулна. Өөрөөр хэлбэл замын тэмдэглэлд дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд: Уулзварт орохоос өмнө эргэх үйлдлийг гүйцэтгэх боломжийг, хориглосон гэрлээр уулзварт орж нэвтрэх зогсох шугамыг, уулзвар дотор дагаж мөрдөх шугамыг, явганы гарц дээр явганы хөдөлгөөний урсгалыг тодорхой болгох зэрэг ажлууд ба замын цагаан шугамыг тод байлгах үүднээс байнгын угаалга цэвэрлэгээ хийлгэх, замын будгийн стандартыг хатуу дагаж мөрдүүлэх гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

  • Замын тэмдгийг хөдөлгөөнд оролцогч нарт илүү ойлгомжтой, тод харагдуулах, мөрдүүлэх, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор стандартын дагуу зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.

Жишээ нь: Өнгө нь гандаж муудсан тэмдгүүдийг бүрэн солих, нэг шон дээр тухайн орчны 3 хүртэлх тэмдгийг нэгтгэж байрлуулах.

Стандарт журамд нийцээгүй тэмдгүүдийг сайжруулж солих, зүүн гарын эргэлтийг уулзвар бүр дээр мөрдүүлэх гэх мэт.

Үүнээс гадна 2020 онд нийслэлд нийтийн тээврийн олон төрлүүдийг нэвтрүүлэх, сургуулийн автобусны тоог нэмэх гэх олон ажлууд төлөвлөгдөөд байна.

 

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИЦУУЛАЛТ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 20 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 21 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 4 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 5 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 6 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 33 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 21 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top