x

С.Амарсайхан: Нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх ёстой

Хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байна.

Хотын дарга С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэх шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай өнөөдөр уулзав. 

Шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Улаанбаатар хотруу орж гарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг хийж, халдварт өвчнөөс урьчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж ажиллаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-оргил энэ үеэр “Өнгөрсөн шөнийн байдлаар шалган нэвтрүүлэх найман товчоогоор 6500 орчим тээврийн хэрэгслийг шалгаж, шинэ төрлийн халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх 5000 гаруй  зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэж ажиллалаа. Түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил бүртгэгдээгүй.

Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх хоёр өрхийн дуудлага ирж яаралтай түргэн тусламжийг өгч ажилласан. Газар дээр нь очиж албаныхан шалгалт хийхэд иргэд яндангаа хөөлж, үнсээ аваагүй, угаар мэдрэгчийг байрнаас нь хөдөлгөсөн зэрэг зөрчлүүд илэрсэн. Сайжруулсан түлшний хувьд үйлдвэрээс өдөрт 3000-5000 тонн түлш үйлдвэрлэж байгаа, барьцалдуулагч бодис урдаас өдөр бүрт 100-200 тонн ирж байгаа” гэв.

Угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг өрх бүрт тарааж, мэдээлэл өгсөн ч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хөнгөн хэлбэрийн хордлогын дуудлага тасрахгүй байгаа аж.

Хотын дарга С.Амарсайхан шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хажуугаар сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлт угаарын хийн хордлогын асуудлыг орхигдуулж болохгүйг албаныханд сануулаад сэрэмжлүүлэг зөвлөмж мэдээллийг  иргэдэд байнга өгч байхыг холбогдох хүмүүст үүрэг болгов.

Мөн нийслэл рүү орж байгаа иргэд, автомашиныг нэг бүрчлэн шалгаж нэвтрүүлэх үүргийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өглөө.

Шалган нэвтрүүлэх цэгүүдэд хийгдэж байгаа үзлэг шалгалтаар сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ХӨСҮТ-н албаныхан ирж тусгаарлах арга хэмжээг авч ажиллах бөгөөд хяналт тавьж байгаа албан хаагчдыг контакт тогтоолгүйгээр эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтыг авч ажиллах талаар нийслэлийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Даваажамьян мэдээлэв.

Мөн цаашид түр байгуулсан шалган нэвтрүүлэх цэгүүдэд орон нутаг болон нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа учраас нарийвчилсан судалгаа гаргаж албажуулаад, стандартын дагуу цахим системд холбож, бүртгэжүүлэх ажлыг хэрэгжүүлбэл цаашид гэмт хэрэг, зөрчлийн тоо буурах өндөр ач холбогдолтой юм.

Хотын дарга С.Амарсайхан олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой хяналт зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагуудын ажиллах боломж нөхцлийг сайжруулахын тулд Цагдаагийн газар, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтраад хяналтын пост байгуулах байршлаа тодорхой болгоод, судалгаа гаргаж  өгөхийг даалгав.

Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэлх автозамын дагуу тэмдэг, тэмдэглэгээг хэрхэн байршуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра мэдээлэв.

Тэрээр “Одоогийн байдлаар түр замыг нээсэн байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг хийж аюулгүй байдлыг хангах 170 гаруй тэмдэглэгээг тавьсан байгаа. Замын ажлыг үргэлжлүүлэхэд нийслэлийн зүгээс хамааралтай бүх ажлын бэлтгэл хангагдсан” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 24 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 25 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 7 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 40 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 54 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 57 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 3 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 5 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 7 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 8 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 9 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 28 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 30 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 36 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 45 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 24 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 15 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 16 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top