x

Нийслэл, дүүргийн албан хаагчид гэр хорооллын гудамжаар ЯВГАН ЭРГҮҮЛ хийнэ

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд нийт зургаан өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна.

Хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд агаар дахь хорт хийн агууламжийг тодорхойлох багаж, хордлогын үед хүний бие дэх агаарын хий хэмжигч тоног төхөөрөмжүүдийг суурилуулж дууслаа.

Коронавирусийн халдвар, томуу томуу төст өвчний тархалт, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс нийслэл, дүүргийн албан хаагчид хуваарийн дагуу явган эргүүл хийж ажиллана. Явган эргүүлүүд хотын төв болон гэр хорооллын гудамжаар явж иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах юм” гэв.

Өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай биеэ засч, нус шүлсээ хаясан 200 гаруй иргэнд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байцаагч нар 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн зөрчил гараагүй” хэмээн мэдээллээ.

Өнгөрсөн сарын мөн энэ үетэй харьцуулахад томуу, томуу төст өвчлөл 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Дүүргийн болон Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд уртасгасан цагаар ажиллаж, хэвтэн эмчлүүлэгчдийн ачаалал хэвийн байгаа аж. Коронавирусын халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй байгааг

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа “Дэлхийн 25 улсад бүртгэгдээд байгаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байна” гэв.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хувийн ариун цэврээ сайтар хангаж, онцын шаардлаггүй тохиолдолд олон нийтийн газраар зорчихгүй байхыг албаныхан зөвлөлөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 30 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 31 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 13 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 46 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 0 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 3 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 9 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 11 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 13 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 34 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 36 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 42 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 51 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 21 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 22 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top