Баян-Өлгий аймагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагдаад байгаа тухай Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн.
Халдвар авсан байж болзошгүй тухайн иргэн Баян-Өлгий аймаг руу явах замдаа Ховд аймгаар дайрч, “Цамбагарав” зочид буудалд хоёр хоног байрласан байна.
Иймээс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах үүднээс Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, бүх талын арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.
Энэ талаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав “Халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал "Цамбагарав" зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлаж, хөл хорио тогтоолоо.
Мөн тэнд ажиллаж байсан ажилчдын ар гэрийнхнийг гэрт нь тусгаарласан. Хүмүүсийн эрүүл мэндийн байдалд цаг тухай бүр хяналт тавьж, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс гадна холбогдох байгууллагууд тандалт судалгааг хийж, шуурхай ажиллаж байна” гэв.



