Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болж байна.
Хуралдаанд ерөнхийлөгч Х.Баттулга зарлигийн төсөл ирүүлсэн бөгөөд XVII жарны "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, цагаан сарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахгүй байх, зар сурталчилгаа явуулахгүй байх мөн коронавирусийн эсрэг авах арга хэмжээ зэрэг асуудлыг тусгажээ.
Улсын Онцгой комиссоос шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх санал гаргаж Ерөнхийлөгчид хүргүүлээд байгаа.
Тэгвэл иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа уг асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх аж.



