x

"Сайжруулсан түлшнээс гарсан үнсээр тоосго үйлдвэрлэх боломжтой"

Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороодод туршилтаар хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд энэ сарын 10-ны өдөр Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал Сонгинохайрхан дүүргийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх чиглэлээр санал солилцов.

Тэрээр “Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх, гэр байшингаа дулаалах, цахилгаан болон байгальд ээлтэй халаалтад холбох зэрэгт иргэдийн идэвх оролцоог бий болгосноор бид хамтдаа Улаанбаатар хотын утааг 38-45 хувь хүртэл бууруулж, тодорхой амжилтанд хүрч чадлаа.

Энэхүү ажилд гар бие оролцсон иргэд, хороо дүүргийн ажилнууд, орон тооны бус ажилтнууд та бүхэнд нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Одоо бид энэ амжилтаа улам цааш ахиулах маш ач холбогдолтой төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна. Ил задгай үнс хог хаягдал иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хог хаягдал нь зөвхөн байгаль орчин, нийгмийн асуудал болоод зогсохгүй эдийн засаг, нийслэлийн төсвийн хувьд ч үр ашиггүй зардал, алдагдлыг бий болгож байдаг. Бид энэхүү төслийг хэр сайн үр дүнтэй, хариуцлага, сахилга баттай хэрэгжүүлснээс 220.000 айл өрхөд хэрэгжих томоохон төсөл шалтгаална” гэв.

Сайжруулсан түлшний галлагаанаас багагүй хэмжээний үнс гарч байна. Өвлийн улиралд төвийн 6 дүүргийн төвлөрсөн хогийн цэгт очиж буй нийт хог хаягдлын 48,2 хувийг үнс эзэлж байна.  

Сайжруулсан түлшний үнсийг автозамын далангийн дүүргэгч материал, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүүргэгч материал, явган хүний зам, замын хашлагад, барилгын материал, дуу тусгаарлагч хавтан, блок үйлдвэрлэлд, гэр хорооллын айл өрхийн гэрийн дулаалгын материал үйлдвэрлэлд, бохир ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн болгож ашиглах зэрэг технологийн туршилтуудыг хийж байна.

Мөн энэ үеээр хэсгийн ахлагч, орон тооны байцаагч нарт стандартын бус зуух хэрэглэж буй айл өрхүүдэд халаалтын шинэ шийдлүүдийг танилцуулах, айл өрх бүр хашаандаа мод тарих, хөрсний бохирдлоо саармагжуулах мэдээлэл сурталчилгаа хийж ажиллахыг уриалж, нэг мод тарихад 6 кг СО2-ийг шингээж, агаарын нарийн ширхэглэгт тоосонцор РМ2,5, РМ10 болон хөрсний бохирдлоос үүдэлтэй нян бактериудыг өөртөө шингээж авдаг ач холбогдолтойг онцолсон юм. 

СХД-ийн 3-р хорооны хог ачилтын машины жолооч Б.Отгондашаас зарим зүйлийг тодруулав.

-Нийслэлийн хоёр дүүргийн 4 хороонд хог хаягдал болон сайжруулсан шахмал түлшний үнсийг ялган ангилах туршилтын ажлыг эхлүүлээд байгаа. Энэхүү ажил нь танд хэр санагдаж байна вэ?

-Миний хувьд энэхүү ажлыг маш сайшаалтайгаар хүлээн авч байгаа. Би 10 жилийн хугацаанд СХД-ийн 3-р хороонд хог ачигчаас машины жолооч болтлоо ажиллаж байна. Ажиллах үед хүндрэлтэй асуудал нь айлууд хог, үнс хоёроо холиод хаячихдаг. Хэрэв хог, үнс хоёроо ялган ангилдаг болчихвол үнэхээр ажил хөнгөрнө. Өмнө нь ачигч байх үетэй харьцуулахад одоо хамаагүй цэгцтэй болж байна. 

-Ахуйн хог үнсний хог хоёрын аль нь их байдаг вэ?

-Улирлын чанартай. Хүйтний улиралд галлагаа эхэлсэн үед үнсний хог их гардаг. Дулааны улиралд ахуйн хог хаягдал нь их байдаг. Дөрөвдүгээр сараас эхлэн үнсний хаягдал багасдаг. 

-Өөрийн санаачлагаар ахуйн хог, үнсээ ялган ангилж хаядаг айл өрхүүд байдаг уу?

-Хог, үнсээр нь ялгаж хаядаг ажилтай хүмүүс байдаг шүү. 

-Одоогийн байдлаар ачсан хог хаягдал, үнсээ хаана аваачиж байна вэ?

-Улаанчулуут хогийн цэг дээр аваачиж хаядаг. Үнсээ бол барилгын материалын үйлдвэр дээр хүргэж байна" гэлээ. 

Нийслэлийн 220,000 өрх жилд 600.000 тн түлш хэрэглэж, 174.000 тн  үнс гарахаар тооцоолсон байна.

Сайжруулсан шахмал түлшний үнсэнд нарийвчилсан лабораторийн шинжилгээ хийлгэхэд үнсэн дэх хүнд, хортой элементууд нь олон улсад барилгын материалд ашиглагдаж байгаа дэгдэмхий үнсэнд агуулагдах хязгаараас хэтрээгүй, уурхайн карьер зэрэг байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглахад байгаль орчинд хортой шүүрэл үүсгэхгүй, цацраг идэвхт элементүүдийн идэвхийн хэмжээ нь барилга болон зам талбайд ашиглах МNS стандартын шаардлагыг хангасан байна.

Сайжруулсан түлшний үнсийг шингээгч материал болгон ашиглах Дутуу шатсан нүүрс ихээр агуулж байгаа учраас шатаалтын технологиор үйлдвэрлэдэг тоосгоны үйлдвэр зэрэгт ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.113.211)
    Байгалын хийнээс ялгардаг бодисоос эрчим хүч гарган авах боломжтой америк дэлхийн дулаарлын эсрэг байгалын хийнээс 2030 он гэхэд бүрэн татгалзах гэж байна
    2020 оны 02 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 55 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 56 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 38 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 11 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 25 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 28 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 34 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 36 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 38 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 39 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 40 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 59 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 1 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 7 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 16 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 55 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 46 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 47 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top