Нийслэлийн цэргийн бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ний өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хороодод явуулж дууссантай холбогдуулан нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Цэргийн бүртгэл дээр 709 төрийн албан хаагч, 1605 хэсгийн ахлагч ажиллажээ.
Цэргийн бүртгэлд:
- Баянгол дүүрэг- 91.8 хувь
- Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
- Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
- Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
- Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
- Хан-Уул дүүрэг- 94.6хувь
- Налайх дүүрэг- 95.9 хувь
- Багануур дүүрэг- 97.6 хувь
- Багахангай дүүрэг- 98.3 хувьтай хамрагдсан байна.
Халдварт өвчин гарч хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг ирэх сарын 5-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд дээр бүртгэхээр болжээ. Заасан хугацаанд бүртгүүлсэн иргэд торгууль төлөхгүй гэдгийг албаныхан хэлж байна.



