Улсын Онцгой комисс өнөөдөр 14:00 цагт шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотой асуудлаар хаалттай хуралдаан зарлалаа.
Тус хуралдаанаар сар шинийн баярыг цуцлах эсэхийг хэлэлцэх аж.
Мөн өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэний хувиар "Цагаан сарыг албан ёсоор цуцлах санал" гаргасан билээ.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, коронавирусийн халдварын улмаас ням гаригт 97 хүн нас барж нийт нас барсан хүний тоо 908 хүрчээ.
Шинээр халдварласан 3281 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийн тоо 40171 хүрсэн байна. Харин эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 3281 болжээ.
Шинэ төрлийн коронавирусний улмаас нас барсан хүний тоо 2002-2003 онд дэгдсэн амьсгалын замын цочмог халтай хам шинжийн /SARS/ улмаас нас барсан хүний тоог хэдийн давжээ. Тухайн үед уг халдварын улмаас дэлхий даяар 774 хүн нас барсан байна.



