x

Төрийн болон хувийн өмчит компаниудтай хамтарч ажиллана

Хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр нийслэлийн онцгой комиссын зарим гишүүнтэй коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх болон томуу, томуу төст өвчлөлийн үед эмнэлгийн ачааллыг бууруулах чиглэлээр ярилцлаа.

Хотын захирагч С.Амарсайхан “Томуу, томуу төст өвчлөлийн үеэр эмнэлгийн ачаалал ихсэж буй энэ үед Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж ажиллалаа. Эмнэлгийн эмч, албан хаагчид байгаа нөхцөл боломжиндоо тохируулж, хүн хүчээ хуваарилж ажиллаж байна.  Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 40 ортой хүүхдийн тасагт 70 хүүхэд хэвтэж эмчлүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй өрөө тасгийн асуудлаас эхлээд хүндрэлтэй зүйл их байна.

Тиймээс боломж бололцоогоо ашиглан эмнэлгийн барилгыг шинэчлэн өргөтгөх шаардлагатай байна. Мөн Хан-Уул дүүрэгт баригдаж байгаад “царцсан” нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд заавал Засгийн газарт хандаж, хөрөнгө мөнгө нэхэхээсээ илүүтэйгээр төрийн өмчит болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулъя. Би ирэх долоо хоногт Оюутолгой, Эрдэнэставантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийж иргэдийн эрүүл мэнд амь насыг сахин хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцах болно” хэмээн хэллээ.

Төрийн болон хувийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтаар нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд багтан ашиглалтад оруулах аж.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 8 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 9 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 51 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 24 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 38 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 41 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 47 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 49 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 51 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 52 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 53 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 12 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 14 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 20 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 29 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 8 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 0 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top