x

Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжүүлэх 11 байршилд сонгон шалгаруулалт зарлалаа

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын  Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж, Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Г.Мөнхтуул нар өнөөдөр барилгын загвар зурагт тавигдах ерөнхий шаардлага болон гэр хорооллын дахин төлөвлөлийн хүрээнд сонгон шалгаруулалт зарласан талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт барилга байгууламж барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалуудыг нийслэлийн нэгдсэн төвүүд дээр  нэгтгэн төвлөрүүлж, 10 хоногийн дотор шийдвэрлэдэг байна. Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул “Барилга барих хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн барилгын зураг төсөл, архитектур төлөвлөлт болон загвар зургаа батлуулсан гэх зэрэг стандартын дагуу үндсэн шаардлагуудыг хангасан материалуудыг хоёр хоногийн дотор бүрэн шийдвэрлэдэг. Гэтэл материал дутуу, стандартын дагуу бүрдүүлээгүй, зөвлөх компаниудын даалгавар дутуу байдлаас үүдэж материал буцах тохиолдол гарч байгааг иргэд буруу ташаа ойлгож хүнд суртал гаргасан мэтээр гомдол гаргадаг” гэв.

Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Хотын захирагч С.Амарсайхан 2020 оныг стандарттай хот болгох зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангаж барилгын хашаа хатгах А даалгавар буюу зөвшөөрлийг  заавал авах ёстой. Үүний дараагаар барилгыг эхлэх гэрчилгээг авдаг. Журмаар зохицуулсан зохицуулалтаар түр хашаатай байх нөхцөл шаардлагуудыг Хот байгуулалт хөгжлийн газрын вэб сайтнаас авах боломжтой. Стандарттай хот болгох зорилтын хүрээнд орчны аюулгүй байдлыг хангах шаардлагуудыг барилгын ажил эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдүүдэд хяналтыг байнга тавина” хэмээн хэллээ.

Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж барилгажуулах гэсэн үндсэн хоёр чиглэлд онцгой анхаарч ажиллах аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гурван дүүргийн 11 байршилд төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 20-ныг хүртэл зарлажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын WWW.UDA.UB.GOV.MN вэб сайтаас авч болох аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 9 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 10 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 52 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 25 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 39 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 42 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 48 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 50 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 52 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 53 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 54 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 13 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 15 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 21 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 30 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 9 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top