x

ХОМ-ийн хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдлээ

Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 11 хоног үлдээд байна.

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн байдлаар 34364  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 82,1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дууссан дүн мэдээтэй байна.

ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагууд 50-60 хувьтай байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор 95 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 32,7 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн 19, Засгийн газрын гишүүн 3, Төрийн нарийн бичгийн дарга 8, агентлагийн дарга 19, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 20, бусад 26 байна.   

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар болон 2020 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэлх амралтын бямба, ням гаригуудад ажиллах тул хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг тус газраас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 21 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 22 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 4 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 37 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 51 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 54 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 0 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 2 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 4 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 5 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 6 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 25 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 27 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 33 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 42 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 21 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 12 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top