x

Д.Оюунхорол: Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэх шаардлага бий

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо (НББСШУ) 2019 оны намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. Энэ хугацаанд тус байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасан гурван хууль, хамт өргөн мэдүүлсэн гурван хууль, УИХ-ын дөрвөн тогтоолыг батлуулсан хэмээн байнгын хорооны дарга Д.Оюунхорол мэдээллээ. 2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан байна. НББСШУ-ны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн (шинэчилсэн найруулга), Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын нэг төсөл хэлэлцэгдэж байгаа аж. Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Тэтгэврийн шинэчлэлт хийх цаг болсон хэмээн зарим эдийн засагч, хуульч ярьж байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна хэрхэн хийх вэ?

УИХ-ын гишүүн Н.Учрал: УИХ-ын даргын захирамжаар тэтгэврийн шинэчлэлтийг хэрхэн хийх, өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх бодлогыг тодорхой болгох ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг одоогоор мэдээлэл цуглуулж дүгнэлт хийж байна. Эндээс тодорхой шийдэл гарна. Монгол Улс 1995 оноос хойш шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоонд шилжсэн. Үе үеийн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлт ярьдаг. Өнөөдөр Нийгмийн даатгалын сан хамгийн их алдагдалтай байна. Тэр дундаа Тэтгэврийн санд улсын төсвөөс татаас өгдөг. Тэгээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарах насыг хойшлуулдаг. Өөр доривтой арга хэмжээ авч чадахгүй байна. Тэтгэвэрийн сангийн алдагдал 2050 он гэхэд Монгол Улсын ДНБ-ий таван хувьд хүрэх эрсдэл бий. Судлаачид, иргэд өнөөгийн тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарчихлаа гэж байгаа. УИХ-ын хаврын чуулганаар Хувийн тэтгэврийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барих боломж бий. Иргэд тэтгэвэрт гарлаа гэхэд төрийн болон хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авдаг тогтолцоо бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр ажил олгогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч, татаас өгч буй төр сэтгэл хангалуун бус байгаа. Иймд хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчинг бүрдүүлж төр бодлогоор дэмжих, хөрөнгө оруулагч, хувьцааны зах зээл дээр томоохон тоглогч болох асуудлыг хуулиар зохицуулж өгөх боломжтой. Нийгмийн даатгалын багц хуулийг Засгийн газар өргөн мэдүүлэх ёстой. Одоо үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд Хувийн тэтгэврийн сангийн хэлбэрийг агуулсан байгаа. Иймд Хувийн тэтгэврийн сангийн эрх олгох Санхүүгийн зохицуулах хорооны эрх үүргийг тодорхой болгох учиртай. НББСШУ-ны байнгын хороо НХХЯ-тай хамтарч Лавти, Унгар улсад очиж Хувийн тэтгэврийн сангийн туршлага судалсан.

-Зарим оронд, тодруулбал АНУ-д Хувийн тэтгэврийн сан дампуурахдаа тулсан асуудал яригдаж байгаа юм билээ. Тэгэхээр ийм эрсдэлээс яаж хамгаалах талаар таны ярьсан хуулийн төсөлд тусгасан юм бэ?

-Энэ бол зайлшгүй анхаарах асуудал. Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллага дампуурч байсан эрсдэлийг бид мэднэ. Тэгэхээр хуульд Хувийн тэтгэврийн санд тавих шалгууруудыг өндөр тавьж өгөхөөр төсөлд тусгасан. Дүрмийн сангийн босгыг өндөр тавих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн Санхүүгийн зохицуулах хороо бүрэн хяналтдаа байлгана. Хувийн тэтгэвэрийн сан Засгийн газрын бонд, хувьцаат компани зэргийн үнэлгээг гаргадаг. Үүнээс хувь хүн сонголтоо хийх боломжтой байдаг. Үүнээс гадна хувь хүн өөрөө шийдээд нөгөө тэтгэврийн сан руу шижлжих бололцоотой. Тэтгэвэр өвлөгдөх асуудал ч Хувийн тэтгэврийн сангаар зохицуулагдаж явна.

УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол: Монгол Улсад тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлага тулгарсан. Одоо хүн амын цонх үе таарсан явж байна. Нийгмийн даатгалын сан өнөөгийн байдлаар цааш явбал ачааллаа дийлэхгүй. Өнөөгийн тогтолцоо бол эв санааны нэгдэл дээр тулгуурласан байгаа. Одоо ажил хийж буй хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж өмнө нь ажиллаж байсан ахмадуудын тэтгэврийг олгодог. Монгол Улс өнөөдөр Хувийн тэтгэврийн сангийн хэлбэрт шууд шилжих боломж байхгүй. Ийм учраас НХХЯ, ЭМЯ-тай хамтарч хэлэлцүүлэг хийж байсан. НХХЯ-наас Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Ингэснээр олон давхаргат нийгмийн даатгалын тогтолцоо бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Үүний нэг нь Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоо нэвтрүүлэх асуудал. Мөн нийгмийн даатгал төлж байсан ч авч чадахгүй бол үр хүүхдэд нь өвлөгдөх эсэх асуудлыг уг хуульд тусгаж өгнө. Монгол Улсын иргэд өнөөдөр ажилгүй, орлогогүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй иргэн олон бий. Нөгөө талдаа Нийгмийн даатгалын санд менежмент хийх, нарийн хуульчилж өгөх ёстой. Олон мянган ажилтантай компани өөрсдөө Хувийн тэтгэврийн сантай болох хүсэлт тавьж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт харьцангуй сайжирсан. Ипотекийн зээлд хамрагдахын тулд заавал орлоготой байх, түүнийгээ баталгаажуулах шаардлага гарсан. Ийм учраас нийгмийн даатгалын шимтгэл төлөх болсон. Өмнө нь ажил олгогчдын 40 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан. Тэгэхээр хөдөлмөр хийсэн бол ажил олгогчийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болохыг багц хуулийн шинэчлэлтээр тогтоож өгөх ёстой гэж үзэж байгаа. УИХ-ын гишүүн Н.Учралын ярьж буй Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль нь Нийгмийн даатгалын шинэчлэлт хийх багц хуульд хамт ороод явах бололцоотой.

-Элэгний вирусийн шинжилгээ авдаг хэд хэдэн лаборатори худал шинжилгээ хийсэн гэдэг мэдээлэл түгсэн. Ийм асуудал байгаа юм уу?

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Засгийн газрын “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд 1.3 сая хүн урьдчилан сэргийлэх үзлэг оншилгоонд орж вирустэй эсэхээ тодорхойлуулсан. Тэгээд нийгмийн даатгалын сангийн хөнгөлөлттэй эм аваад эрүүлжээд явж байгаа. Энэ үеэр элэгний В,С вирусийн шинжилгээ хийх 22 лаборатори шалгаруулж дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх өгсөн. Тэгээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “Элэг“ төвтэй хамтарч явцын үнэлгээ хийсэн юм билээ. Ингээд 90 мянган хүний шинжилгээ хуурамч байна гэдэг асуудал яригдаж эхэлсэн. Манайх хөндлөнгийн лабораторийн мэргэжлийн зөвлөлтэй. Тэд ажиллаад уг асуудал үндэслэлгүй ташаа мэдээлэл байна гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл манай мэргэжлийн зөвлөл тэдгээр иргэдийн шинжилгээ худал байсан гэдгийг үгүйсгэсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 8 цаг 16 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 58 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 28 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 47 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 14 цаг 18 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 30 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 16 цаг 10 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 цаг 18 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 27 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 33 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 52 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 17 цаг 12 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 17 цаг 17 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 17 цаг 22 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 27 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 48 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 35 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 19 цаг 19 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top