x

Цэцийн хуралдаан хойшилсонд хуулийн үндэслэл хэрэгтэй юу?

Солонгост ажиллаж байгаад ирсэн манай нэг залуу сонирхуулж ярьж байна гэнэ. “Гүү тэр солонгос охид чинь яаг нөгөө кинон дээр гардаг шигээ сөөжүү гэдэг архиа уугаад тасрахаараа Хан мөрнийхөө эрэг дээр очоод тэрийгээд хэвтчих юм. Тэгсэн чинь тэднийг бүр хээн ч яах ч үгүй юм” гэж ирээд үнэнээсээ гайхаж байна гэнэ.

Гэтэл мань эрийн гайхсан шиг гайхаж, “гоцоймоор” хачин жигтэй явдал манайд бас болдог юм байна. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан өчигдөр хуралдах байснаа хойшлов оо. Тэгэхдээ хойшлуулсан шалтгаанаа “Коронавирусын халдвараас сэргийлэх үүднээс Засгийн газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор” гэснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв. Энэ мэдээллээ хуралдаан товлогдсон өдрөөс хоёр хоногийн өмнө мэдээлсэн ч боловч өнгөрсөн хоёр хоногийн дотор манайхнаас бүр хээн ч гайхаж “гоцойсонгүй”. “Цэцийнхэн манийгаа дамшигласан юм байлгүй дээ” гэж эргэлзээд хүлээсэн чинь үнэнээсээ хуралдаан болсонгүй.

Ингэхэд Цэцийн хуралдаан нийтийг хамарсан үйл ажиллагаа мөн үү? Хэрвээ тийм бол энэ олон шатны шүүхүүд нь ч гэсэн тэр үйл ажиллагаагаа түр зогсоогоод, хөл хорио тогтоомоор байшт. Уг нь Цэцийн дунд суудлын хуралдаанд Цэцийн таван гишүүн л оролцоно. Дээр нь маргаан үүсгэхээр гомдол гаргасан иргэн, хуралдааны нарийн бичгийн дарга энэ тэр гээд 6-7 хүн л оролцох юм байна. Тэгсэн чинь манай нөхөд “коронавирус тараахаас айсан” гэнээ. Ерөөсөө улсаараа, нийтээрээ айгаад ажилдаа хийхгүй гэртээ бүгвэл яасан юм.

Ямартай ч энэ удаагийн үйлдлээрээ Цэц бол хүссэнээ хийж, хүссэнээ л хэлдэг дур зоргын “этгээд” гэдгээ нотлон харууллаа. Бүр хээн ч тэрийг нь гайхахгүй, шүүмжлэхгүй байгааг харваас үүнийг нь нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн ч юм шиг байна. Шинэ коронавирусын халдвар “тэтгэврийн насныханд” илүү эрсдэлтэй байгаа судалгааг ДЭМБ танилцуулсан нь үнэн л дээ. Гэхдээ арай ч хөл хорионд оруулчихаагүй байна. Энэ тохиолдолд ядахдаа хуулийн үндэслэл тавьж байж хуралдаанаа хойшлуулж, наашлуулах ёстой байлтай.

Ингэхэд Цэцийн дунд суудлын хуралдаанаар юуг хэлэлцэх ёстой байсан бэ гэж үү? Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай. Уг нь “лаг” том асуудал.

Өнгөрөгч оны гураавдугаар сард ЗГХЭГ-ы дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраар тогтоол гаргуулж “Эрдэнэт” дээр онц байдал тогтоож байгаад үйлдвэрийн 49 хувийг төрд хурааж авсан билээ. Цагдаа, тагнуулаа дагуулж очоод үйлдвэрийг бүсэлж байгаад 49 хувийг төлөөлж байсан захирлуудыг ажлаас нь халж өрөөг нь лацадсан байдаг юм. Яаг нөгөө 1997 онд ТӨХ-ны дарга Ш.Отгонбилэгийн цоожтой өрөөг сүхдэж ороод тамга, тэмдгийг нь авсан шиг юм болсон.

Ингэхдээ 1991 онд БНМАУ-ын АИХ-аас баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” хуулийг үндэс болгосон байдаг юм. Тэр үйл явдлаас хойш “хуулиас гадуур хувийн өмчид халдсан энэ үйл явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай” маргаан үүсээд жил шахам явж байна. Цэц уг асуудлыг хэлэлцээд маргаан үүсгэхээс татгалзсан юм байна. Үндэслэл нь Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 15.4-т “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн байна. Утга нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улс хууль тогтоомжуудаа Үндсэн хуульдаа нийцүүлэн өөрчилсөн тул өмнөх нийгмийн харилцааны үед батлагдсан хууль тогтоомжийг эргэж хянахгүй гэсэн санаа л даа.

Гэтэл яагаад ч юм 1991 онд БНМАУ-ын АИХ-аас баталсан нэг хуулийг манай тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болголгүй хэвээр нь үлдээчихсэн юм байна. Уг нь бол 1992 оноос батлагдсан бүх хуулиар, ялангуяа Үндсэн хуулиар “Хувийн өмчийг хуулиар хамгаална. Өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрнө” гэчихсэн байгаа. Харин Цэц уг маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуулиа биш, журмын тухай хуулиа барьсан байдаг.

Тиймээс Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь (15-ын 4) өөрөө Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Цэцэд гомдол гаргасныг өчигдөр Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой байв. Гэтэл манай нөхөд коронавирусаар шалтаглан өмнө товлосон хурлаа хойшлуулсан байдаг юм.

Б.ЗАЯА

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 19 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 21 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 2 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 52 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 58 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 0 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 11 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top