Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
10:00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.
11:00 цагт: УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.
11:00 цагт: Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99179899
11:00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд оффшор бүсээс Монгол Улсад орж ирсэн 300 тэрбум төгрөгийн талаар АТГ-ын удирдлагуудад асуулга тавина.
11:30 цагт: Монголын хүнс, хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” аяны талаар мэдээлэл хийнэ.



