Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд Гаалийн байгууллага дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хувь хүмүүсийн хэрэглэх болон эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Эрүүл мэндийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэйгээр хилээр шуурхай нэвтрүүлж эхэллээ.
Гаалийн ерөнхий газар



