x

Монгол-Оросын хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдсан.

Хуралдаанаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Онцгой байдлын хорооноос шинэ коронавирус (2019-nCov)-ийн халдварын тархалтын асуудлаар олон улсын хэмжээний онц байдал зарлах тухай зөвлөмж гарсан, Бүгд Нарамдах Хятад Ард улсын хөрш орнууд хилээ хааж байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын орлогч, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын илтгэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны илтгэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгийн мэдээллийг хэлэлцээд Монгол Улс, БНХАУ-ын хилээр нэвтрэх зорчигчийн хөдөлгөөнийг зогсоож, хилийн боомтыг түр хаах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлсэн билээ.

ҮАБЗ-өөс зөвлөмж гарсантай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэр гарсан болно.

Үүнд:

  • 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжиж ирэх бусад улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглов.
     
  • 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглов. /Ажлын зайлшгүй шаардлагаар явах бол Улсын онцгой комиссын даргын зөршөөрлийг үндэслэн хилээр гаргана./
     
  • БНХАУ-аас ирэх, мөн тус улсаар дамжин ирж байгаа Монгол Улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл бүх боомтоор нэвтрүүлнэ. Энэ өдрөөс хойш 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулна.
     
  • Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаав.
     
  • Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй.
     
  • Замын-Үүд-Эрээн чиглэлд ачаа тээврийн галт тэрэг хуваарийн дагуу зорчих бөгөөд зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдэд хорио цээр мөн хамаарахгүй юм. Хорио цээрийн хугацаанд бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

Засгийн газрын дээрх шийдвэр гарсантай холбогдуулан Монгол Улс-ОХУ-ын хооронд зорчих бүх төрлийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй, хэвийн үргэлжилнэ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 45 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 46 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 28 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 15 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 18 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 24 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 26 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 49 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 51 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 6 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 36 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 37 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top