x

Оюутан А.Золбоо: Эх орондоо ирчихсэн юм чинь 21 хоног юу байхав дээ

Шинэ коронавирусийн халдварын голомт болоод буй БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотод байсан 31 монгол оюутан, нэг хүүхдийг өчигдөр өглөө МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчирсан билээ. 

Тэдгээр оюутны нэг болох А.Золбоо талархсан сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлжээ. 

"Сайн байцгаана уу.

Бидний 31 оюутан (иргэн) БНХАУ-ын Ухань хотын хил, гаалийн эрүүл мэндийн хяналт шалгалт, сорилыг амжилттай давж ямар нэгэн халдвар аваагүй гэж үзсэн тул МИАТ-ынхаа мөнгөн цагаан хүлэгт суугаад өнөө өглөө эх орондоо сайн явж ирлээ.

Бид бүхний төлөө сэтгэл гарган ажилласан хүн бүрт талархал илэрхийлье.

Удахгүй тэдгээр сайхан сэтгэлтэй хүмүүс болон зохих байгууллагууддаа баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлэн, чадах хэрээрээ нийтлэл бичин оруулах болноо.
Яг одоо бидний 30 оюутан, 1 бага насны хүүхэд ХӨСҮТ-д эмч нарынхаа нарийн хяналтан дор тусгаарлагдаж эхэлсэн байгааг та бүхэн хэвлэл мэдээллээс харж байгаа байх.
Ухань хотоос эхэлсэн нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Монгол улсын ГХЯ, элчин сайдын яам өндөр хариуцлагатайгаар зохион байгуулж бид эцсийн цэг болох ХӨСҮТ-ийн дулаахан, сайхан энергитэй өрөөнүүдэд ирснээр өндөрлөж байна.

Оюутан бид хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө засаг төрийнхөө шийдвэрийг дагаж тус тусдаа тусгаарлагдаад байна.

Халдваргүй гэдэг нь бүрэн батлагдтал 14-21 хоног эндээ бүхнээс тусгаарлагдан байхнээ. Эх орондоо ирчихсэн юм чинь 14-21 хоног юу байхав дээ.
Эмнэлгийн журам ёсоор бид хоорондоо уулзах нь бүү хэл үзлэг шинжилгээнээс бусад үед эмч сувилагч нартайгаа ч шууд харилцдаггүй ба утсаар залгаж харилцдаг юм байна. Энэ нь ч маш зөв санагдлаа.

Утас байгаа болохоор эмнэлэгт тусгаардагдах хугацаанд интернэтээс мэдээ мэдээллээ аваад, гэр бүлийнхэнтэйгээ холбогдоод байж чадах нь.
Одоо гол зүйлдээ орье.

Ухань хотоос надтай хамтдаа ирсэн 30 оюутны маань гэр бүлийнхэн хувь чатаар надруу яаралтай холбогдохыг хүсэж байна. Учир нь бид хоорондоо уулзах боломжгүй байгаа ба тэд маань гар утсаа халдваргүйжүүлэхээр өгсөн тул одоогоор утасгүй, мөн Монгол дугааргүй байна.
(би түрүүнд нь утсаа халдваргүйжүүлчихсэн шүү.)

Тиймээс ахин сануулъя оюутнуудын маань гэр бүлийнхэн надтай яаралтай хувь чатаар холбогдоорой. Цаашаа share хийж дамжуулж өгнө үү.

Бидний төлөө сэтгэлдээ сүү өргөж байсан хүн бүхэнд баярлалаа. Таны сайхан сэтгэлд талархаж байна.
Мөн Монгол улсын засгийн газар, Гадаад харилцааны яам, Бээжин хотод суугаа Монгол улсын элчин сайдын яам, Консулын газар, МИАТ, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Онцгой байдлын газар, ЦЕГ та бүхэнд баярлалаа.

Монголын ард түмэн, төр засгийнхаа "Монгол иргэнээ" гэсэн сүү шиг сайхан сэтгэлийг бид насан туршид мартахгүй,
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО.

А. Золбоо
2020.02.01
МОНГОЛ УЛС, ХӨСҮТ, тусгаарлах байрнаас"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 43 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 44 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 26 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 59 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 13 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top