Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулж 12000 ширхэг амны хаалтыг УИХ-ын гишүүн О.Батнасан өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд хүлээлгэж өгчээ. Эмнэлгийн зориулалттай уг амны хаалтуудыг шаардлагатай байгууллагуудад өгөх юм байна.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдавгүйжүүлэлтийн бодисоор хангахад Засгийн газрын нөөц сангаас 4.1 тэрбум төгрөг гаргахаар болсон бөгөөд энэ дагуу судалгаа хийж байгааг ЭМЯ-ны Эмнэлэгийн тоног төхөөрөмж, хэмжлийн нэгдмэл байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Гэрэлт-Од хэллээ.



