Дөнгөж сая Ухань хотод үлдсэн 31 монгол оюутныг эх оронд нь авчирлаа. Өглөө 07.00 цагт Чингис хаан нисэх буудлаас хөөрсөн тусгай үүргийн нисэх онгоц 10 цаг 30 минутын орчимд эргэж газардсан байна. Нисэх огоцноос оюутнуудыг цөөн цөөнөөр нь гаргаж, тусгай тоноглогдсон эмнэлгийн машинуудадад араиутгал, халдваргүйжүүлэлт хийн автобусанд суулгаад ХӨСҮТ-д хүргэж байна. Тэднийг ХӨСҮТ-д 14 хоногийн хугацаатай тусгаарлаж, коронавирусын халдварын сэжиг шинжилгээгээр үгүйсгэгдсэний дараа ар гэрт нь явуулах юм байна. Онгоцонд ажиллаж буй эмнэлгийг баг "Одоогоор оюутнуудын биеийн байдал хэвийн, өвчний шинж тэмдэг илрээгүй байна" гэж мэдээлжээ.
Ухань хотын монгол оюутнуудыг эх оронд нь авчирлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.



