x

Эрээн хотын Ардын засгийн газар мэдэгдэл гаргажээ

Манай улстай хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-нд шинэ коронавирусээр өвчилсөн нийт 16 тохиолдол бүртгэгдсэнээс 1 өвчтөн маш хүнд, 1 өвчтөн хүндэвтэр, 396 иргэнийг эмнэлгийн хяналтад авчээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг саармагжуулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар БНХАУ-ын Эрээн хотын Ардын засгийн газраас мэдэгджээ. Үүнд:

  • ӨМӨЗО-руу гаднаас чиглэсэн хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж төмөр зам, иргэний нисэх, авто замын хэсгүүдэд гааль болон холбогдох газар, хэлтсүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах;

  • Хот суурин газрын автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, зарим бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, Хубэй муж руу зорчсон иргэдийг эмчийн үзлэгт хамруулан тандалт судалгааг хийж өвчний тохиолдлыг бүртгэх;

  • Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд үзлэг, оношилгоо, тандалт судалгааг түргэн шуурхай явуулж сэжигтэй тохиолдлуудыг бүртгэх;

  • Хүн ам олноор цуглардаг газрууд буюу нисэх онгоцны буудал, томоохон худалдааны төвүүд, автобус, метроны буудлуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж иргэдийн биеийн халууныг хэмжиж өвчний тохиолдлыг бүртгэх,

  • Батлагдсан 16 тохиолдол, сэжигтэй 2 тохиолдол тус бүрийг эмнэлгийн хяналтад авч, шаардлагатай эмчилгээг тусгаарлан хийх,

  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдын аюулгүй байдлыг хангаж ажиллах мөн эмнэлгийн хог хаягдлыг стандарт, шаардлагын дагуу устгах,

  • Нэн шаардлагатай хүнс болон бараа бүтээгдэхүүний хангалтыг сайжруулах, үнийн хөөрөгдлийг зах зээлийн ханшинд барих, маск, ариутгалын бодис, эмийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол хангах,

  • Өвчний талаарх мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор ард иргэдэд хүргэх, ард иргэдийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор суртал ухуулгын хуудас, самбарыг олон нийтийн газар байршуулах, худал мэдээллийг цахим орчинд байршуулсан тохиолдолд захиргааны арга хэмжээг авах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зэрэг ажээ.

Эрээн хотын зүгээс тус хотод амьдарч буй иргэд болон боомтоор дамжин өнгөрч байгаа гадаад улсын иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, Эрээн боомтоор дамжин өнгөрч буй гадаадын иргэд болон ажиллаж, амьдарч байгаа иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэх, цаг үеийн асуудлаар мэдээлэл авч хариулт өгөх зорилгоор 24 цагийн турш ажиллах 7522279 дугаарыг нээсэн гэж Эрээн хотын захиргаанаас мэдэгджээ.

Монгол Улсын Гадаад Хэргийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 42 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 44 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 25 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 59 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 12 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 15 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 21 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 23 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 46 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 48 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 3 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 33 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top