x

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 13.8 мянган тонн мах 52.3 тэрбумаар нөөцөлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.

Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөхөд шаардагдах хөрөнгийн талаар арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулсан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “2020 оны хаврын махны хангамж үнийг тогтвортой хадгалах ажлыг арилцааны банкны эх үүсвэрээр, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр, бодлогын гэрээгээр болон хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн чиглэлээр хийж байна. Арилжааны банкны эх үүсвэрээр долоон аж ахуйн нэгж энэ сарын 22-ны өдрийн байдлаар 10,805.5 тонн мах бэлтгэсэн байна. Өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр таван аж ахуйн нэгж 1,300 тонн мах бэлтгэсэн.

Хөдөө аж ахуйн биржийн шугамаар  энэ сарын 17-ны байдлаар хоёр аж ахуйн нэгж 545 тонн мах бэлтгээд байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцтай танилцахад өнөөдрийн байдлаар нийт 14 аж ахуйн нэгж байгууллага 13,886.7 тонн махыг 52.3 тэрбум төгрөгөөр бэлтгэн нөөцлөөд байна” гэв.

Засгийн газрын 2012 оны 53 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нийлүүлэх ажлыг ХХААХҮЯ арилжааны банкаар дамжуулан аж ахуйн нэгжид зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, шаардагдах зээлийн хүүгийн зардлыг сайдын багцад тусгаж, зохион байгуулж байгаа аж.

Хотын захирагч С.Амарсайхан нөөцийн махны бэлтгэл ажилтай холбогдуулан таван чиглэлээр зөвлөлийн хуралдаанд тэмдэглэлээр үүрэг өглөө. Тэрбээр “Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжээс жижиглэнгээр худалдан борлуулах хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, нэмэгдсэн өртгийн албан татвар, нэгдсэн Бар код-той болгох асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон нийслэлийн Татварын газрын дарга Г.Энхжаргал нарт үүрэг болголоо. Махны нөөцлөлт хадгалалтын ажлын үеэр шинэ коронавирус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 42 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 43 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 25 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 59 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 12 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 15 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 21 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 23 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 26 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 27 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 28 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 46 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 48 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 55 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 3 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 43 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 33 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 34 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top