x

Угаар мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх ШААРДЛАГАТАЙ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар энэ сарын 30-ны өдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийв.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Яаралтай түргэн тусламжийн төвд дөрвөн өрхийн найман иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ зөвлөмжийг өгч ажилласан. Угаарын хий мэдрэгчийг нуг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажлын гүйцэтгэл 98 хувьтай байна.

Сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын иргэд түлж эхэлснээс хойш угаарын хийнд хордлоо гэх дуудлага аравдугаар сард 20 дуудлага бүртгэгдэж байсан бол арваннэгдүгээр сард 18 болж, арванхоёрдугаар сард 8 болтлоо буурч зарим өдөр дуудлагагүй хоносон. Онцгой байдлын газрын албан хаагчид, төрийн албан хаагчид гээд бүгд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Сургууль цэцэрлэг ажиллахгүй байгаа энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж ажилладаг. Хяналт шалгалтын үед 1.6 тонн нүүрс тээвэрлэн явсныг тогтоож, зөрчлийн хэрэг үүсгэн торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн иргэд угаарын хий мэдрэгч дохио өгснийг үл тоон угаартах эрсдэлтэй байна. Угаар мэдрэгч дохио өгсөн бол агаар сэлгэлт хийх шаардлагатай гэдгийг онцгойлон анхааруулмаар байна. Хичээл сургууль түр хаагдсан учраас ахмад настан, хүүхэд багачууд гэрт үлдэж байгаа болохоор ажиллагааны заавар зөвлөмжийг сайн дагах хэрэгтэй байна” гэлээ.

Нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон үед хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хараа хяналтаа сайжруулахыг албаныхан санууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 43 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 26 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 0 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top