Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, мөн бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комисст өгчээ. Энэ асуудлаар Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна.
Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлж 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал үзвэр үйлчилгээний газрууд болон нийтийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйлчилгээг зогсоогоод байгаа билээ.



