x

45 хоногийн дотор НӨАТ-ын буцаалтыг олгоно

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын буцаан олголт, тээврийн хэрэгслийн албан татвар болон цахим татварын шинэ системийн талаар мэдээлэл хийлээ.

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн нэрс гарсан бөгөөд одоо ТЕГ хянах ажиллагааг хийж байгаа юм байна. Энэ долоо хоногт шалгаж дуусаад жагсаалтыг Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай аж. 

Сугалааны урамшуулал авахгүй буцаалтаа шууд авах хүсэлтийг иргэд гаргадаг. Тэгвэл уг асуудалд жилийн орлого нь 50 саяас доош аж ахуйн нэгжүүдэд эрсдэл үүсэх магадлалтай байдаг тул урамшуулал болон сугалааг зэрэг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэсэн тайлбарыг өглөө.

Харин буцаан олголт буурч орсон гэх иргэдийн гомдолд иргэдийн зүгээс их гарч байгаа талаар ТЕГ-аас дараах мэдээллийг өгөв.

ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан: “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эдгээр иргэдээс 359171 иргэний 14.9 тэрбум төгрөгт эрсдэл тооцсон бөгөөд 996 иргэний 2.1 тэрбум төгрөг хянагдаж байгаа төлөвт байна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдана” гэлээ.

Эрсдэл тооцож хянаж буй зарим тохиолдлоос дурдвал үүрэн телефоны операторын 8392 баримт буюу 346 сая төгрөгийн буцаан олголт хийх баримтыг нэг дор уншуулсан, ШТС 16 баримт буюу 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан зэрэг тохиолдлыг шалгаж байгаа гэдгийг мөн дурьдав.

Иргэдийн хувьд гэрийнхээ ойр байдаг дэлгүүрээс бараа авсан баримтууд нь нэг газраас олон удаа худалдан авсан хэмээн буцаалт нь хасагдсан байна гэж мэдээлээд буй бол энэ тал дээр ТЕГ-аас систем автоматаар ажиллаж, шалгуур үзүүлэлт хангаагүй бол эрсдэл тооцож, дахин хяналт хийдэг гэдгийг хэлж байна. 

НӨАТ-ын буцаан олголт эрсдэлтэй хэмээн хянагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангана гэж үзэж буй бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлд оршин сууж байгаа иргэд ТЕГ-т хандан гомдлоо гаргах боломжтой юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 52 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 54 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 35 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 9 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 25 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 31 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 36 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 37 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 38 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 56 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 58 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 5 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 53 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top