x

Ц.Ганзориг: Эрүүл мэнд, спортын заалнуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзоригоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.  

-Засгийн газраас дунд сургуулийн хичээлийг онлайнаар, телевизээр заах шийдвэр гаргасан. Хэзээнээс хэдэн телевизээр, ямар цагийн хуваарийн дагуу заах вэ?

-Өмчлөлийн хэлбэр үл харгалзан гуравдугаар сарын 2-ныг хүртэл ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг  хязгаарласан.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаас БСШУ-ны сайд Ё.Баатарбилэгт тусгайлан үүрэг өгсөн. Энэ дагуу телевиз, интернэт, сонин хэвлэлээр дамжуулан хичээл заах ажлын бэлтгэлийг тус яамнаас бүрэн хангасан. Маргааш буюу нэгдүгээр сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Үүний дараа Ё.Баатарбилэг сайд олон нийтэд мэдээлэл өгнө.  

Нийгмийн хариуцлагын хүрээнд онлайнаар, контент хэлбэрээр сурагчдад хичээл заах ажилд одоогийн байдлаар 10 телевиз хамтарч ажиллахаа илэрхийлээд байна. МҮОНРТ-д тусгайлан тайз засч, тэнд бэлтгэсэн тв хичээлийг  төрөл, төрлөөр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах ажлын бэлтгэлийг хангаад ажиллаж байна. 

Мөн орон нутагт интернэтийн хүрэлцээ дутмаг байдаг учраас хэвлэмэл материал буюу сониноор дамжуулан монгол хэл, уран зохиолын хичээлийг сурагчдад хүргэхээр бэлтгэлээ ажлаа хангаад байна. 

-ТВ хичээлийг ямар багш заах вэ? 

-Мэдээж мэргэжлийн багш нар ажиллана. Хоёрдугаар сард багш нарыг цалинтай амраана. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн багш нарыг яах вэ, цалинг  нь өгөх үү гэж асууж байсан. Боловсролын хувийн байгууллагуудад улсаас хувьсах зардал өгдөг.

Мөн дээр нь сургууль, цэцэрлэг гэлтгүй их, дээд сургууль, сургалтын төвүүд төлбөрөө бөөнд нь авчихсан байдаг. Тиймээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүд багш нартаа цалинг нь өгөх бүрэн боломжтой гэж харж байгаа. Энэ асуудалд ХНХ-ын сайд С.Чинзориг ажиллаж байгаа. 

-Гуравдугаар сарын 2-ноос хойш амралтын өдөр хичээллэж каринтитай байх хугацааны хичээлийг нөхнө гэж байсан?

-Сурагчдын хаврын шалгалт оройтох, хэт шахуу хичээллэх, УИХ-ын сонгуультай давхцах зэрэг эрсдлийг аль болох шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож байгаа. Зөвхөн гуравдугаар сард Бямба гарагт хичээллэнэ. Гуравдугаар улирлын амралт 14 хоног байсныг 7 хоног болгох зэрэг зохицуулалт хийнэ.     

-Зах, худалдааны төвүүдээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний эрэлт их байна. Иргэд хүнсний бүтээгдэхүүн ихээр нөөцөлж байгаа тухай мэдээлэл сошиалаар яваад байгаа. Үнэхээр өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх шаардлага байна уу. Үүн дээр Засгийн газраас хэрхэн анхаарч байна вэ?

Энэ асуудалтай холбоотой зургууд олон нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Бид өөрсдөө ч томоохон худалдааны төвүүдээр явж үзсэн. Ингэхэд гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны лангуу хоосорсон байгаа нь харагдсан. 

Энэ бол зохиомол хомсдол юм. Засгийн газар, нийслэлийн зүгээс зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй. Тэгэхээр хомсдол үүсэх, нийлүүлэлт тасалдах ямар ч үндэслэл байхгүй. Иргэд нийгмийн сүлжээн дэх буруу ташаа мэдээллийн улмаас зохиомол айдаст автаад байх шиг байна. Тиймээс бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өдөр бүр үнэн, бодит мэдээллийг хүргэж ажиллаж байна. 

Иргэдэд хандан зохиомол хомсдол үүсгэх, санхүүгийн эрсдэл дагуулах алхам бүү хийгээч гэж хэлье. Мөн бусдыг ташаа мэдээлэлд бүү уриал. Хэрэв элдэв санаа зорилгоор хууль бус үйлдэл хийвэл хуулийн байгууллагад шалгуулж, Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахыг хэлэх нь зүйтэй болов уу. 

-Үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэрхэн хязгаарлаж байгаа вэ?

-Кино, үзвэр, үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг бүгдийг нь хязгаарласан. Тухайлбал, кино үзвэрт 18 хүртэл насны хүүхдийг оруулахгүй байх асуудлыг Засгийн газрын хуралдаанаас хотын даргад үүрэг болгосон. Тиймээс үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар 18 хүртэл насны хүүхдээ дагуулж явахгүй байхыг эцэг, эхчүүдэд уриалж байна. Харин эрүүл мэнд, спортын заалнуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй. 

-Амны хаалт, ариутгалын бодисын эрэлт их байгаа. Энэ төрлийн бүтээгдэхүүний нөөц, үйлдвэрлэл ямар байгаа вэ?

-Эмийн сангуудаар амны хаалт, эм тариа тасалдахгүй байлгахын төлөө Эрүүл мэндийн яам 24 цагаар ажиллаж байна. Эрэлт их байгаатай холбоотойгоор амны хаалт олдохгүй байна гэдэг мэдээлэл ирж байгаа.  Амны хаалт үйдвэрлэдэг дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмж ажиллаж байгаа. Бусад нийлүүлэлтүүд ч хэвийн байдалтай байна. 

-Хүнсний өргөн хэрэглээний бараа, эм, эмнэлгийн хэрэгсэлд зохиомол хомсдол үүсгэн, үнийг нь нэмж худалдаалж байгаа иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ? 

Зохиомол хомсдол үүсгэхгүй, монополь байдлаа ашиглахгүй байх зэрэгт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хяналт тавьж ажиллана. Гол нь иргэд өөрсдөө зохиомол хомсдол үүсгэхгүйгээр худалдан авалтад болгоомжтой хандах хэрэгтэй.

-Коронавирус анх дэгдсэн БНХАУ-ын Ухань хотод манай улсын 31 иргэн байгаа. Тэднийг эх оронд нь авчрах хүсэлтийг хятадын талд тавьсан. Уг хүсэлтийг хариу ирсэн үү?

-Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар хятадын талд ноот бичгээ хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 улс иргэдээ татаж авах асуудлаар БНХАУ-д хандаад байгаа юм байна. Гэхдээ аль ч улс иргэдээ татаж аваагүй байгаа. 

Хятадын тал манай улсын 31 иргэнд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийсний үндсэн дээр буцаах эсэхэд хариулт өгнө. МИАТ компани тусгай үүргийн онгоцоо бэлэн байдалд байлгаж байна. Мөн хууль хяналт, эрүүл мэндийн байгууллагынхан онцгой бүс рүү явах гэж байгаа учраас бэлтгэлээ базаасан.

Хятадын Засгийн газраас манайд хариу өгмөгц цаг алдалгүйгээр иргэдээ татаж авахад бэлэн болсон. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 52 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 53 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 35 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 8 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 22 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 25 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 31 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 35 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 36 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 56 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 58 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 4 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 52 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top