x

О.Баасанхүү: Хамтын тэтгэврийн тухай хууль зөв, дэмжинэ

УИХ-ын О.Баасанхүүгээс тэтгэврийн шинэчлэлт, Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар байр суурийг нь тодрууллаа.

-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид хэлж тооцоо судалгаа танилцуулах болсон. Та үүнийг хэрхэн харж байна вэ?

-1960 оноос өмнө төрсөн хүмүүс хөдөлмөрийн дэвтэртэй, нийгмийн даатгал төлдөггүй байсан. Харин үүнээс хойш төрсөн хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан учраас мөнгөн хуримтлал бий. Гэтэл хуримтлагдсан мөнгийг нь төсөвтэй хольж хутгасан, дампуурсан арилжааны банкуудад хийж алдсан асуудал бий. Үүнээс болоод тэдгээр хүмүүсийн мөнгөн хуримтлал байхгүй болсон. Энэ бол маш аюултай асуудал.

-Тэгэхээр тэтгэврийн сангийн энэ хуримтлалыг хэрхэн нөхөж бүрдүүлэх боломж байна вэ?

-Тэр мөнгийг нь байгалийн баялгаар юм уу эсвэл ямар нэг байдлаар нөхөж бүрдүүлэх ёстой. Ингэснээр хүн хуримтлалын хэмжээгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ. Нэг ёсондоо хуримтлалаараа амьдралын баталгаагаа хангамаар байгаа юм. Тэтгэврийн мөнгөн хуримтлал гурван шалтгаанаар үгүй болсон. Нэгдүгээрт, төрийн алдаатай бодлого нөлөөлсөн. Энэ нь төсөвтэй нийлүүлсэн явдал. Хоёрдугаарт, албан тушаалтны алдаатай бодлоготой хамаатай. Хариуцсан албан тушаалтнууд мөнгийг нь буруу банканд байршуулсан явдал гарсан. Гуравдугаарт, хуримтлагдсан мөнгө нь тэтгэврийн даатгалын сандаа хүрэлцэхгүй, нөхөж чадахгүй байгаа юм. Ийм учраас төрөөс зайлшгүй мөнгөний нийлүүлэлт хийхээс өөр арга байхгүй.

-УИХ дахь Ардчилсан намын гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл УИХ-д дахин өргөн барихаар болсон. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ хууль урд нь УИХ-аар батлагдсан байсан ч өнөөгийн эрх баригч МАН хүчингүй болгосон. Уг нь Ардчилсан намын батлуулж байсан тэтгэвэр өвлүүлэх хууль маш зөв. Өөрөөр хэлбэл Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Уг хуультай хамт тэтгэврийн мөнгөн хуримтлалын асуудлыг бас шийдэх ёстой гэж харж байгаа.

-Бас нэг асуудал байдаг. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчхөөд тэтгэвэр авч чадалгүй, хуримтлуулсан мөнгөнийхөө үр шимийг хүртэлгүй нас барах тохиолдол бий. Энэ мөнгийг хэрхэн шийдэх ёстой юм бэ?

-Хамтын тэтгэврийн тухай хуулиар шийдэх боломжтой. Би УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн өргөн барьсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн төсөлтэй танилцсан.

-Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хууль батлагдсан. Энэ хуулиар шийдэлгүй үлдээсэн ямар ямар асуудал байгаа вэ?

-Салхитын мөнгөний ордын ашгаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийг УИХ баталлаа. Энэ хуульд хоёр зүйлийг шийдвэрлээгүй оруулж ирсэн. Цаашид ямар ч хүнд тэтгэврийн зээл авч болохгүй гэсэн асуудал хөндсөн. Мөн тэтгэврийн зээл аваагүй иргэд энэ хуульд огт хамаагүй гэсэн байсан. Би УИХ-ын гишүүний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн байр сууринаас хандсан. Энэ нь ядуу тул тусалъя, тэр нь баян учраас үлдээе гэж хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаж болохгүй.

Үүнээс гадна Монгол Улсын байгалийн баялаг нийт ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Ийм нөхцөл байдал үүссэн учраас эрх баригчдыг шахсаны үндсэн дээр тэтгэврийн зээл аваагүй иргэдэд нэг сая төгрөгийн ваучер буюу эрхийн бичиг өгье. Нөгөө талаар тэтгэврийн зээлийг зургаан сар хүртэлх хугацаагаар авч болно гэсэн зээлийн эрх нээж өгсөн. Миний хувьд зээлийн хүүг бууруулах тэр дундаа тэтгэврийн зээлийн хүүг гурван хувь болгох байр суурьтай байсан. Үүнээс гадна тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой байлаа. Нэгдсэн байдлаар тэтгэвэр нэмэгдүүлснээс шалтгаалж ахмадууд харилцан адилгүй тэтгэвэр авч байгаа. Үүнийг өөрчлөх ёстой гэсэн миний байр суурь хэвээрээ үлдсэн.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 53 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 55 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 36 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 10 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 26 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 32 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 34 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 37 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 38 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 39 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 57 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 59 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 6 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 14 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 54 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 44 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 45 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top