x

Ухань хотод буй 31 монгол оюутны асуудлыг БНХАУ-ын талтай хамтран шийднэ

Дөнгөж сая Засгийн газрын ээлжит бус хуралдаан өндөрлөж, Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ. 

ДЭМБ-аас гаргасан сүүлийн мэдээгээр шинэ коронавирусын халдвараар 2001 хүн өвчилж 56 хүн нас барсан байна. Дэлхийн 19 оронд энэ өвчний тохиолдол бүртгэгджээ. Монгол Улстай хил залгаа Шинжан  Уйгар, Хөх хотод мөн өвчний тохиолдол бүртгэгдсэн байна.Өнөөдрийн байдлаар Монгол Улсад уг өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй боловч Монгол Улс эрсдлийн гурав дахь үнэлгээгээ хийж "Өндөр эрсдэлтэй" орны тоонд багтсан байна.

Тиймээс өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх даваа гариг буюу 27-ны өдрөөс эхлэн ЕБС, цэцэрлэг төдийгүй их, дээд сургуулиуд, МСҮТ-үүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.

Шинэ төрлийн коронавирусыг тандан судалж буй эрдэмтэд, судлаачдын зүгээс уг өвчнийг агаар дуслын болон ахуйн замаар халдварладаг гэж тогтоосон тул иргэдийг гараа тогтмол савандаж угаах, маск буюу амны хаалт зүүх, халдвар тарсан орнуудад зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн Гадаад харилцааны яам, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад энэ сарын 30-ны дотор хил орчмын явган болон автозамын хөдөлгөөнийг хязгаарлах үүргийг Засгийн газраас өгсөн байна. Харин агаарын болон галт тэрэгний хөдөлгөөнд хязгаарлалт тавиагүй байна.

Одоогийн байдлаар БНХАУ-ын Үхань хотод Монголын 31 оюутан байгаа бөгөөд Хятадын талбай харилцаж тэднийг авчирах үүргийг Боловсролын сайдад өгчээ. Энэ ажлыг маргаашийн дотор зохион байгуулна гэв.

Мөн ХӨСҮТ-д 50 ортой дэлхийн стандартад нийцсэн тусгай тасаг байгуулсан, шаардлагатай тохиолдолд 150 ороор нэмэгдүүлэх боломжтой. ХӨСҮТ нь дэлхийн 120 орны ижил түвшний ижил лабораториудтай харьцдаг, дэлхийн түвшинд оношлогоо шинжилгээгээ явуулдаг. Энд 21 төрлийн вирусыг илрүүлэх боломжтой бөгөөд энэ шинжилгээгээр тогтоогдоогүй тохиолдолд "сэжигтэй" буюу шинэ коронавирус байх магадлалтай хэмээн тооцдог юм байна.

Дэлхийн бусад орнууд ч мөн ийм маягаар шинжилж байгаа. Хятад улс өөрийн оношлууртай болсон. Монгол Улсын хувьд ирэх мягмар гариг гэхэд Япон улсаас оношлуур авахаар болсон тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мөн мэдээллээ.   

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (117.136.79.107)
    Mongoliin tur gej baigaa bol ars irgedee haldvart uvchinii golomt-s tataj avch chadakh n ner turiin asuudal.
    2020 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 58 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 59 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 50 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top