x

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр яаратай горимоор хуралдлаа.

Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон шинэ коронавирусийн халдварын талаарх товч мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хүргэв.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1,304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Үүний 1,083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1,033 үндсэн ортой бөгөөд 272 орыг нэмэлтээр, 40 насанд хүрэгсдийн орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Мөн 93 орыг нөөц орон зайд байрлуулан орны зохицуулалтыг хийж, нийт 1,438 ортойгоор ажиллаж байна” гэлээ.

2020 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар нийт 848 хүн өвчилсөн, 25 хүн нас барсан, 95 хүний биеийн байдал хүнд, 16 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн, нийт өвчлөгсдийн 27 хувийг 16-39 нас, 72 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас шинэ коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны Нийслэлийн төлөвлөгөөг батлан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Даваа гаригаас эхлэн нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлээс үл хамааран бүх сургууль, цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байх шаардлагатай.

Энд холбогдох газрууд маш сайн хяналт тавьж ажилла. Ямар нэг байдлаар хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг ажилласан байвал энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаатай дүйцүүлэх ойлгох хэмжээний асуудал. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах шаардлагатай.

Онцгой комисс хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллан иргэдэд цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж ажиллах нь зүйтэй.

Нийслэлийн нутаг дэвсгэрт орж ирж байгаа гадна дотны иргэдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай. Эрүүл мэндийн газар шаардлагатай техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийнхээ жагсаалтыг гаргаж танилцуул. Ханиад томуугаар өвчилсөн хүүхэд багачуудын тоо өсөж байгаатай холбоотойгоор дүүргийн эмнэлгүүд хүүхдүүдийн эмчилгээ үйлчилгээнд онцгой анхаарч ажилла.

НЭМГ шаардлагатай тоног төхөөрөмж авах судалгаа тооцоог гаргаж, холбогдох газруудад өгөх хэрэгтэй, боломжтой зардлыг шийдэж ажиллана” гэв.

Мөн дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зохион байгуулахгүй байхыг Хотын захирагч үүрэг болголоо.

Түүнчлэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.

"Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа автобуснуудад тогтмол чийгтэй цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг холбогдох байгууллагууд хийж ажиллах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамарсан олон нийтийн арга хэмжээ болон үзвэр үйлчилгээ, аялал зугаалга, тэмцээн уралдаан, компьютер тоглоомын газар, их дээд сургуулийн нэгдсэн арга хэмжээг хориглон бага насны хүүхдийг үзвэр үйлчилгээнд дагуулж явахаас зайлсхийх хэрэгтэй эцэг эхчүүдэд таниулах, сурагчдын амралттай холбогдуулан хүүхэд, багачууд гэртээ харгалзах хүнгүй үлдэж, амь нас, эрүүл мэндэд нь нөлөөлөх аливаа эрсдэл тохиолдож болзошгүй байдлаас сэргийлэх ажлыг дүүрэг, хороо хэсгийн ахлагч нар хариуцан онцгой анхааран ажиллах ёстойг санууллаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 58 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 59 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 41 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 14 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 28 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 31 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 37 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 39 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 41 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 42 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 43 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 2 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 4 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 10 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 19 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 58 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 49 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 50 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top