x

Ноолуурын дөрөв дэх том хэрэглэгч Германд монголчуудыг жигшиж эхэлжээ

Германы ZDF сувгийн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” хэмээн магтсан хүмүүст ямааны хоолой хэрчиж буй бичлэг үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг үзүүлжээ. 

"Нэврүүлэгийг 2019 оны 12 дугаар сарын 17-нд цацсан байна"

Уг нэвтрүүлэгт Монголын уудам талд бэлчих мал сүргийн дроноор авсан дүрсийг өнгөрсөн онд PETA нийгэмлэгээс гаргасан ямааны хоолойг хэрчиж буй бичлэгтэй эвлүүлэн гаргасан байв. Түүнчлэн ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батхүүгийн яриа болон “Ханбогд Кашемир” компанийн захирал Ч.Ганцэцэгийн малчны хотонд түүхий эд бэлтгэгчтэйгээ уулзсан зэрэг үйл явдалтай хослуулан монголчууд харгис заншлийг тайлбарлаж, төрийн бодлогоо танилцуулсан хоёр цаг гаруйн ярилцлагаас тэс өөр утгаар хэдхэн секундыг эвлүүлсэн байв. 

Түүнчлэн хаан ширхэгт сайн чанарын ноолуур малчны хотноос ээлтэй аргаар бэлтгэдгээ учирласан үйлдвэрлэгч бүсгүй, малчны ярилцлага ч эсрэг утгаараа шингэсэн байв.

Энэ өдрүүдэд ХБНГУ-д “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020” зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэнд “Говь” ХК-ийн төлөөлөл оролцож, ноолуурын үйлдвэрлэлийн талаар үнэн бодит мэдээллийг хүргэсэн. Үзэсгэлэнгийн үеэр хэд хэдэн гаднын хүн ирж, ямааг зэрлэгээр тамлан ноолуур бэлтгэдэг тухай асуусан аж.

Тиймээс энэ мэдээлэл ервопчуудад хэдийн хүрч, монгол ноолуураас татгалзахад бэлэн байгаа нь тодорхой боллоо. Ирж асуугаагүй олон сая хүн ташаа ойлголттой хэвээр үлдэх эрсдэл үүсжээ.

Дээр өгүүлсэн “Тамлагдсан амьтны цуст ноолуур” нэвтрүүлэгт оруулсан өөр нэг хэсэг нь оны өмнөх хямдралын үеэр дэлгүүрийн үйлчлүүлэгчдээс санал асуулга авсан байна. Тэд “ноолуурыг барьж үзмэгц зөөлөн дулаан мэдрэмж төрдөг, тансаг бүтээгдэхүүн” гэж магтах авч, сэтгүүлч "ямааны хоолой хэрчиж буй бичлэг" үзүүлснээр айж жихүүцэн, ноолуур хэрэглэхгүй бодолтой болж буйг мөн үзүүлжээ. 

Амьтны эрх хамгаалах PETA байгууллагын хашаанд бус өөрийн дураар бэлчдэг, байгалийн зүй тогтлоор ноолуурын үйлдвэрлэл явуулдаг монгол уламжлалт мал аж ахуйг харлуулах гэсэн нь манай ноолуурын дөрөв дэх томоохон харилцагч Герман улсад ийнхүү хүчтэй явж байгаа нь анхнаасаа зорилготой явуулсан ажиллагаа гэдэг нь тодорхой боллоо. 

АНУ-д Гуравдагч хөршийн худалдааны хууль хэлэлцэх гэж буй энэ үетэй давхцан дэлхий нийтэд монгол ноолуурын нэр хүндийг унагах санаархал үйлдвэрлэгчдийн эрх ашигт нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх нь. Үүнийг бид өөрсдөө хамгаалж, жинхэнэ эко технологиор бэлтгэдэг, сайн чанарын бүтээгдэхүүнээ зах зээлд хамгаалж үлдэхийн төлөө төр, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэх цаг ирлээ.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 8 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 23 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 37 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 50 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 51 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 52 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 19 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 7 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top