x

Грета Тунбэргийг Монголд болох олон улсын залуучуудын “Ногоон наадам”-д урив

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  тэмцэгч Грета Тунбэргтэй уулзаж, түүнийг Монгол Улсад болох олон улсын залуучуудын ногоон наадамд хүрэлцэн ирэхийг урилаа.

“Ногоон наадам”-ыг зохион байгуулах болсон нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуучуудын дуу хоолойг спортоор дамжуулан хүргэх зорилготой бөгөөд 2020 оны есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлож байна.

НҮБ-аас эх дэлхийгээ ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээх, шударга, энх тунх, хүртээмжтэй нийгэмд амьдрах, аз жаргалтай, сэтгэл хангалуун, илүү сайхан амьдралыг цогцлоохын төлөө дэлхийн бүх орон, нийгэм, хувийн байгууллага болон иргэдийн дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030”-ыг боловсруулж, хэрэгжүүлж байгаа юм.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг “Ногоон наадам”-ыг зохион байгуулагч Монгол Улс бүрэн дэмжиж байгаа бөгөөд зорилттой уялдуулан эко сонголтуудыг хийх, ногоон байгаль дэлхийгээ хамгаалахын чухлыг таниулах, залуучуудын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлан ойлгуулах томоохон зорилго тавин ажиллаж байна.

Наадмыг НҮБ-ын гишүүн 195 орны 18 нас хүртэлх залуучуудын дунд, спортын 19 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.37)
    америк алс 2050 он гэхэд хийн халаагуураас татгалзаж цахилгаан халаагуурт шилжиж дуусна гэнэ учир нь дэлхийн дулааралыг бууруулах гэж гэтэл монголд пеодал сэтгэхүйгээрээ
    2020 оны 01 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 7 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 8 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 50 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 24 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 37 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 40 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 46 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 48 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 51 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 52 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 53 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 11 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 13 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 20 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 28 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 8 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 58 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top